Ази тивийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Саудын-Арабын Жедда хотод хөшгөө нээлээ. Нийт 16 улсын шигшээ багууд 4 хэсэгт хуваагдаж хэсгээ тэргүүлсэн шигшээ багууд шууд шөвгийн 8-д шалгарах бөгөөд хэсгээс хоёр болон гуравдугаар байранд шалгарсан шигшээ багууд хоорондоо өрсөлдөж шөвгийн 8-д шалгарах эрхээ авна.
A хэсгийн эхний тоглолт Азийн хошой аварга хүчирхэг Австралийн шигшээ баг болон БНСУ-ын шигшээ багуудын хооронд болж өнгөрлөө. Тоглолтын эхний хагасыг аваргаа хамгаалж буй Австралийн шигшээ баг 48:31 харьцаатай илт илүүрхсэн бөгөөд үндсэн цагт ч хэмнэлээ алдахгүй явсаар 97:61 харьцаатай бут ниргэж эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Австралийн шигшээ багийн талбай дээр тоглосон бүх тоглогчид оноо авсан бөгөөд Jack McVeigh 20 оноо авч багаа тэргүүллээ.