Саудын Арабын Riyadh хотод гурван өдрийн турш зохион байгуулагдсан “PUBG MOBILE WORLD CUP 2025” тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцсон “Alpha Gaming” баг амжилттай оролцож гуравдугаар байр эзэлж 222мянган ам.долларын шагналын эзэд боллоо.
PUBG MOBILE WORLD CUP 2025-д нийт 157 оноотойгоор Мьянмар улсын “Yangon Galacticos” нэгдүгээр байр, БНХАУ-н “Weibo Gaming” баг хоёрдугаар байр, Монгол улсын төлөөлөл “Alpha Gaming” баг нийт 141 оноотойгоор гуравдугаар байр эзэллээ.