MSports logo
Руди Гоберт гэр бүлд нь нөлөөлсөн арьс өнгөний ялгаварлын талаар дэлгэлээ
  • Б
    Бэлгүүн

    4 сарын 16

  • Руди Гоберт гэр бүлд нь нөлөөлсөн арьс өнгөний ялгаварлын талаар дэлгэлээ

    "Гашуун боловч би энэ дурсамжийг хуваалцах нь зүйтэй. Жил бүр ээжийн маань гэр бүлийнхэн нэгнийхээ гэрт цуглаж, зул сарын баярын зоог иддэг байлаа. Миний ээж цагаан. Аав маань өнгөт арьстай. Аав Гваделупаас ирсэн бөгөөд тэд танилцах үед аав Францад сагсан бөмбөг тоглодог байсан. Ээж маань өмнөх харилцаанаасаа хоёр цагаан арьст хүүхэдтэй байсан бөгөөд дараа нь би энэ ертөнцөд мэндэлсэн юм.
    Намайг төрсний дараа зарим хамаатан садан нь ээжид Рудиг дагуулж ирвэл зул сарын зоогт ирэхийг зөвшөөрөхгүй гэж хэлсэн гэдэг. Ээж л ирж болно, харин хүүхдээ авчирч болохгүй, намайг дагуулж очиж болохгүй.
    Ээж минь сэтгэлээр унасан. Тэр надтай хамт Зул сарын баярыг өнгөрөөх нь ойлгомжтой. Ээж хамаатнууддаа хандаж “Хэрэв та нар ингэж бодож байгаа бол надтай дахиж уулзахгүй. Зул сарын баяраар ч бусад үед хэзээ ч уулзахгүй. Би та нартай юу ч хийхийг хүсэхгүй байна гэсэн байдаг.

    Руди Гоберт гэр бүлд нь нөлөөлсөн арьс өнгөний ялгаварлын талаар дэлгэлээ

    Миний ээж…. Түүнгүйгээр би ямар байх байсан бэ?"
    Хүүхдийг, ялангуяа гэр бүлийнхэн нь бусдыгаа үзэн ядах тухай уншихад үнэхээр цочирдом. Харин аз болоход Рудид өөрийг нь ямар ч болзолгүй хайрладаг ээжтэй байсан гэж бичжээ.
    “Анхнаасаа л намайг өөрийгөө хамгаалж амжаагүй байхад ээж минь намайг хамгаалж байсан. Түүний надад болон миний дүү нарын төлөө хийсэн зүйлс... үнэхээр гайхалтай. Санхүүгийн хувьд бидэнд тийм ч их зүйл байгаагүй. Аав намайг хоёр настай байхад Гваделуп руу буцаж явсан учир ээжид маань маш их үүрэг хариуцлага ирсэн. Бид HLM гэж нэрлэдэг зүйлд амьдарч байсан. Нийтийн орон сууц. Янз бүрийн газраас ирсэн цагаачид тэнд амьдардаг. Маш олон зүйл болсон, сонирхолтой ч газар байсан. Юу ч болж байсан надад байгаа бүх зүйлдээ үргэлж баярлаж, талархаж явдаг. Би хэзээ ч гомдоллож байгаагүй, ээжээсээ бидний төлж чадахгүй зүйлийг хэзээ ч гуйж байгаагүй.

    Руди Гоберт гэр бүлд нь нөлөөлсөн арьс өнгөний ялгаварлын талаар дэлгэлээ

    Миний багын дурсамжуудын нэг бол ээжтэйгээ хамт амралтын өдөр буяны байгууллагын ажиллуулдаг жижиг дэлгүүрт очсон минь. Хүмүүс маш бага хугацаанд үнэгүй хүнсний бүтээгдэхүүн болон бусад зүйлсийг авч болно. Баярын үеэр тэд бүх хүүхдүүдэд зориулж хандивласан бүхэл бүтэн ширээ тоглоомтой байсан.
    Ээж маань намайг Зул сарын бэлэг болгон хүссэн бүхнээ сонгож болно гэсэн. Би өөртөө таалагдсан үнэхээр гоё тоглоомыг сонгож байснаа санадаг. Би зургаа, долоон настай байсан. Тэр үед л би тухайн үеийн миний амьдрал бусад хүүхдүүдтэй харьцуулахад ямар байсныг, гунигтай, өлсгөлөнтэй ч бас аз жаргалыг мэдэрч эхэлсэн... Би тэр шинэ тоглоомоороо тоглож байхдаа “Нэг л өдөр бид юунд ч санаа зовохгүй болно” гэж бодож байснаа санадаг." гэжээ.

    Руди Гоберт гэр бүлд нь нөлөөлсөн арьс өнгөний ялгаварлын талаар дэлгэлээ

    Руди Гоберт Миннесота Тимбервулвес багийн хамтаар өрнөд бүсийн шилдэг багуудын нэг болж, NBA-ий н плей-оффд орохоор боллоо. Тэрбээр саяхан өөрийн гэр бүлд тохиолдсон түүхийн тухай ийн хуваалцжээ.