Коллежийн сагсан бөмбөгийн онооны дээд амжилтыг шинэчлэн тогтоож шуугиан тариад байсан Кэйтлин Кларк WNBA-ийн драфтын нэг дэх сонголтоор Индиана Феверс багт нэгдлээ. Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн хамгийн том лиг болох WNBA-ын 2024 оны драфт өнөөдөр болж өнгөрлөө. Энэхүү драфт нь 2014-16 оны давталтаас хойш анх удаа шүтэн бишрэгчид нь үзэж буйгаараа онцлог болсон байна. 1000 үзэгчийн тасалбар сарын өмнө худалдаанд гарч, 15 минутын дотор дууссан аж.
Коллежийн сагсан бөмбөгийн од Кэйлтин Кларк энэ оны хоёрдугаар сарын сүүлээр коллежид үргэлжлүүлэн суралцахын оронд WNBA-д тоглох шийдвэр гаргаснаа зарласан байна. Улмаар драфтын тэргүүн сонголт бараг л тодорхой болсон юм.