"Белград-2023" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 9-р сарын 16-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана. ДАШТ-д хүч үзэх Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодроод байгаа юм. Эмэгтэй 53 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал нарын халз барилдаан өнөөдөр "Говь ресорт"-д болж, "Алдар" спорт хорооны тамирчин Г.Отгонжаргал 2:1 илүүрхсэн байна. Эхний барилдаанд Г.Отгонжаргал 8:5 ялав. Дараагийн барилдаанд Б.Болортуяа 3:1 ялснаар гурав дахь халз барилдаанаа хийх боллоо. Сүүлийн барилдаанд Б.Болортуяа эхний үед 3:0 илүүрхэн ялж байсан ч хоёрдугаар үед давхар хамж дайрч байгаад хариу мэхэнд орж, цэвэр ялагдсан байна.
ДАШТ-д өрсөлдөх эмэгтэй шигшээ
50 кг: Долгоржавын Отгонжаргал - 3 дахь удаагаа
55 кг: Чинболдын Отгонтуяа - анх удаагаа
53 кг: Ганбаатарын Отгонжаргал – 2 дахь удаагаа
57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд - 2 дахь удаагаа
59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа - 3 дахь удаагаа
62 кг: Пүрэвдоржийн Орхон - 2 дахь удаагаа
65 кг: Түвшинжаргалын Энхжин - 2 дахь удаагаа
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - 3 дахь удаагаа
72 кг: Энх-Амарын Даваанасан - 3 дахь удаагаа
76 кг: Найгалсүрэнгийн Загардулам - 2 дахь удаагаа