MSports logo
Дархан Юнайтед багт төгсгөл хийх ур чадвар CLUTCH тоглогч хэрэгтэй байна.
  • Э
    Энхмандах

    1 сарын 27

  • Дархан Юнайтед багт төгсгөл хийх ур чадвар CLUTCH тоглогч хэрэгтэй байна.

    Дархан Юнайтед баг улирлыг 0:3 амжилттай эхлүүлсэн ч дараагийн 6 тоглолтондоо 5 ялж 5:4 амжилттай хүснэгтийн эхний хагаст бичигдэж байсан. Гэвч тэд дараалласан олон ялагдаж хүлээж энэ жилийн ПО-д орох эсвэл ПИ-д хөгжлийн лигийн багтай тоглох бүүр М лигрүү ч унах эрсдэлтэй нүүр тулж байна.

    Тэд өнөөдөр Эрдэнэт Майнерс багт 85:83 харьцаагаар хожигдсоноор 7:15 амжилттай болж хүснэгтийн 9 болон 10-р байрын багуудтай хожигдол тэнцэв.


    Тэд энэ улиралд ямар багуудыг хожсон бэ?

    1. Дархан Юнайтед 87:81 Сэлэнгэ Бодонс
    2. Дархан Юнайтед 94:93 Завхан Бродерс
    3. Дархан Юнайтед 92:87 Бүрэн Скор Монголианс
    4. Дархан Юнайтед 88:74 Бишрэлт Металл
    5. Дархан Юнайтед 79:63 Эс Жи Эйпс
    6. Дархан Юнайтед 79:69 Бүрэн Скор Монголианс
    7. Дархан Юнайтед 101:91 Завхан Бродерс

    Энэ улиралд ердөө 7 хожил байгуулсан тэдэнд нэг сайн мэдээ байгаа нь Бүрэн Скор Монголианс багийг 2 хожсон явдал юм. Хэрвээ улирлын төгсгөлд тэдний хожил хожигдол тэнцвэл Дархан Юнайтед баг дээр нь бичигдэх боломжтой.


    Тэд ямар багуудад хожигдсон бэ?

    1. Дархан Юнайтед 88:101 Би Си Эч Найтс
    2. Дархан Юнайтед 71:83 Ховд Шонхорууд
    3. Дархан Юнайтед 95:109 Эс Жи Эйпс
    4. Дархан Юнайтед 81:84 Хасын Хүлэгүүд
    5. Дархан Юнайтед 67:81 Сэлэнгэ Бодонс
    6. Дархан Юнайтед 70:74 Би Си Эйч Найтс
    7. Дархан Юнайтед 64:91 Ховд Шонхорууд
    8. Дархан Юнайтед 68:70 Эрдэнэт Майнерс
    9. Дархан Юнайтед 68:70 Эрдэнэт Майнерс
    10. Дархан Юнайтед 97:106 Хасын Хүлэгүүд
    11. Дархан Юнайтед 74:76 Сэлэнгэ Бодонс
    12. Дархан Юнайтед 80:83 Бишрэлт Металл
    13. Дархан Юнайтед 96:103 Эс Жи Эйпс
    14. Дархан Юнайтед 101:104 Би Си Эйч Найтс
    15. Дархан Юнайтед 83:85 Эрдэнэт Майнерс

    Тэд улиралд 15 удаа хожигдсон, үүнээс 10+ онооны зөрүүтэй 5 удаа хожигдсон. Тэгвэл 10 оноон дотор 10 удаа хожигдсон.

     

    quote

    Онооны зөрүү 5 дотор 8 удаа хожигдсон, үүнээс онооны зөрүү 3 буюу түүнээс бага зөрүүтэй 7 удаа хожигдсон нь тэдэнд төгсгөл хийх Монгол ур чадвартай тоглогч, CLUTCH тоглогч шаардлагатай.

    Өсч хөгжиж дэвшиж буй олон тоглогч тэдэнд бий, тоглолтын турш үзүүштэй сонирхолтой тоглолтыг үзүүлж байгаа ч тэд эцсийн мөчид маш олон хожигдсон нь тэднийг М лигрүү унах эрсдлийг нэмэгдүүлсээр байна.


    Тэд энэ улиралд Дээд лигт үлдэж чадвал дараагийн улиралд одоогийн бүрэлдэхүүн дээр + Монгол ур чадвартай тоглогч, сайн импорт авч ирвэл Дээд лигт ширүүн өрсөлдөөн үзүүлж АВАРГЫН өрсөлдөөнд ч яригдаж мэднэ шүү.