Ханси Фликийн удирдсан Барселонагийн хувьд энэ тоглолт зүгээр нэг тоглолт биш, харин шөвгийн 16-д шууд шалгарах тулааны сүүлчийн алхам юм. Аваргуудын лигийн лигийн 7 тоглолтын дараах байдлаар Каталончууд 13 оноотой, 9-р байрт бичигдэж байгаа нь тэднийг “саарал бүсэд” оруулж, нэмэлт плей-офф тоглох эрсдэлтэй болгож байна.
Герман дасгалжуулагчийн удирдлаганд Барса довтолгооны жинхэнэ машин болон хувирсан. Өндөр хамгаалалтын шугам, тасралтгүй прессинг, жигүүрийн авьяастай тоглогчид болох Ламин Ямал, Рафинья нарт түшиглэсэн тоглолт нь багийг маш сайн довтолгоотой болгосон.
Харин Копенхаген бол амархан бууж өгдөг баг биш. Тэд энэ улиралд дарамтад хэрхэн тэсвэртэй тоглож чаддагаа хэд хэдэн удаа харуулсан. Одоогоор 26-р байрт яваа Данийн баг Европын аяллаа үргэлжлүүлэхийн тулд дор хаяж тэнцэх шаардлагатай. Гэсэн ч тэдний боломж хязгаарлагдмал бөгөөд гол асуулт нь Барселона хангалттай олон гоол оруулж, гоолын зөрүүнд санаа зовохгүй байж чадах уу гэдэг юм.
Яагаад энэ чухал вэ? Учир нь өөр 7 баг мөн 13 оноотой байна. Одоогоор 7-р байрт яваа Ньюкасл +10 гоолын зөрүүтэй бол, 8-р байрт байгаа Челси +6 зөрүүтэй. Энэ нь Барселонагоос ердөө 1 гоолоор илүү гэсэн үг. Тиймээс Барса эхний минутаас эхлээд эцсийн шүгэл дуустал довтлох нь тодорхой.
Парис Сен-Жермен – Ньюкасл Юнайтед: зөвхөн ялалт