Серби улсын Белград хотод энэ сарын 12-нд эхлэх FISSURE Playground 2 тэмцээний нээлтийн тоглолтууд зарлагдаж, THE MONGOLZ багийн эхний тоглолтын учраа Франц улсын төлөөлөл 3DMAX багтай тааран тоглохоор боллоо. Тэдний тоглолт 9-р сарын 12-ны баасан гарагт 19:30-с явагдана.
THE MONGOLZ баг Франц улсын 3DMAX багтай “FISSURE Playground 2” тэмцээний нээлтийн тоглолтыг хийнэ
М
Мөнхбаясгалан
9 сарын 8


Нийт 1.250.000ам долларын шагналын сантай энэхүү тэмцээнд 16 баг өрсөлдөхөөр болсон бол “TEAM VITALITY”, “SPIRIT”, “MOUZ”, гэсэн Дэлхийн топ түвшний багууд оролцохгүй өнжөөд байгаа юм. Тийм учраас энэхүү тэмцээнд Ази тивийн төлөөлөл, Дэлхийн чансаа номер 3-т байгаа “THE MONGOLZ” баг чансаа өндөр нэгт бичигдэж байгаа юм. Тэмцээн хасагдах журмаар “ВО3” зарчмаар тоглох бол финалд таарсан хоёр баг “ВО5” журмаар тоглоно.


Энэ оны байдлаар THE MONGOLZ болон 3DMAX багууд “IEM COLOGNE 2025” тэмцээнд 2:0, “ESL Pro League Season 21” тэмцээнд таарч 2:0, хамгийн сүүлд THE MONGOLZ багийн аваргын цомыг өргөсөн “Esports World Cup 2025 (EWC 2025)” тэмцээнд 2:1-ийн харьцаатай хожиж байсан билээ.
