Монгол улсын шигшээ баг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх тэмцээнд анх удаа өрсөлдөхөөр болсон. Тус тэмцээнд Ази тивийн 24 улс зургаан бүст хуваагдан оролцож байна. 2023 оны есдүгээр сард болсон сугалаагаар манай шигшээ баг БНХАУ, Гуам, Япон зэрэг Азийн шилдэг багуудтай С хэсэгт таарч тоглохоор болсон билээ. Эхний тоглолт БНХАУ-тай хийх чанга учраа таарсан. Хоёрдугаар сарын 22-ны 19:30 цагаас БНХАУ-ын Шиа хотноо манай тамирчид зочлон тоглоно. Харин хоёрдугаар сарын 25-ны 15:00 цагаас эх орондоо Гуамын шигшээ багийг хүлээн авч тоглох хуваарьтай байна. Манай шигшээ баг пүрэв гарагаас эхлэн нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна.
Шигшээ багийн бүрэлдэхүүнийг Василис Фрагкиас дасгалжуулагчийн баг бүрдүүлжээ
2 сарын 16
Энэхүү томоохон тэмцээнд оролцох эрхийн төлөө 2022 онд 4 багтай өрсөлдөж 3:1 харьцаатайгаар “F” хэсгээс хоёрдугаар байраар шалгарч байсан удаатай.
Тус бүрэлдэхүүнд:
А.Энхбаясгалан, Э.Цэрэнбаатар, О.Энхбаатар, С.Өрнүүнбилэг, Б.Билгүүн, Т.Санчир, А.Ананд, Б.Болдбаатар, О.Сэргэлэн, А.Тэмүүжин, М.Өлзий-Орших нар Монгол улсаа төлөөлөн оролцож байв.
Энэ удаагийн Азийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгох эрхийг Монголын Сагсан бөмбөгийн холбооноос Эрдэнэт Майнерс багийн дасгалжуулагч, Грек мэргэжилтэн Василис Фрагкиаст албан ёсоор өгсөн. Фрагкиас дасгалжуулагч болон түүний баг бүрэлдэхүүнээ сонгох шалгуурын хамгийн эхэнд тамирчдын хандлага, туршлага зэргийг харсан ба цаашид хөгжих боломжтой залуу тамирчдыг сонгохыг эрмэлзсэн гэв. Өөрсдийн арга барил, системд тулгуурлаж сонгосон 14 тамирчдыг өчигдөр олон нийтэд танилцуулж, бэлтгэлдээ шамдан ороод байна.
1. Баттүвшингийн Билгүүн
нас:34 өндөр:197см байрлал:Довтлогч
/Шигшээ багийн ахлагч, 2022 оны дээд лигийн Үнэ Цэнэтэй тоглогч, 2011 оноос хойш шигшээ багт тоглож байна. 2012 оны Азийн оюутны аваргын хүрэл медаль хүртэхэд онцгой тоглосон. Анх удаа ахлагчийн үүргээр оролцож буй Б. Билгүүн нь шигшээ багийн хамгийн туршлагатай тамирчин юм./
2. Амарбаясгалангийн Энхбаясгалан
нас:26 , өндөр 195см байрлал:Довтлогч
/Шигшээ багт хоёр дахь удаагаа, Ханжоу Азийн наадамд оролцсон туршлагатай/
3.Ариунболдын Тэмүүжин
нас:32, өндөр:195см байрлал :Довтлогч
/2020 оны шилдэг тоглогч, шигшээ багт хоёр дахь удаагаа/
4.Түмэнбаярын Ууганбаяр
нас:25, өндөр:180см байрлал: Хамгаалагч
/Шигшээ багт анх удаа, Ханжоу Азийн наадамд залуучуудын шигшээ багт дуудагдсан туршлагатай, Үндэсний шигшээ багт анх удаагаа багтаж байна./
5.Хишигбаатарын Оргил
нас:21, өндөр:205см байрлал: Төвийн тоглогч
/Японы Kyoto Sangyo их сургуулийн шигшээ багт тоглодог, Үндэсний шигшээ багт анх удаагаа багтаж байна/
6.Ганцолмоны Ган-Эрдэнэ
нас:23, өндөр:183см байрлал: Хамгаалагч
/Ханжоу Азийн наадамд залуучуудын шигшээ багт дуудагдсан туршлагатай, Үндэсний шигшээ багт анх удаагаа багтаж байна /
7.Алтангэрэлийн Азбаяр
нас:18, өндөр:205см байрлал: Төвийн тоглогч
/Энэ жилийн шилдэг шинэ тоглогч, Ханжоу Азийн наадамд залуучуудын шигшээ багт дуудагдсан туршлагатай, Үндэсний шигшээ багт анх удаагаа багтаж байна/
8.Ариунболдын Ананд
нас:26, өндөр:196см үүрэг:Довтлогч
/2019 оны шилдэг залуу тоглогч, 2023 оны Азийн 3х3 төрлийн аварга, Үндэсний шигшээ багт хоёр дахь удаагаа багтаж байна/
9.Мягмарсүрэнгийн Өлзий-Орших
нас:23 өндөр:180см байрлал: Хамгаалагч
/Энэ улирлын шилдэг тоглогч, Ханжоу Азийн наадмын 3х3 төрлөөр хүрэл медаль хүртэж, багийн төрлөөр Азийн наадмаас анхны медаль хүртсэн. Үндэсний шигшээ багт хоёр дахь удаагаа дуудагдаж байна/
10. Онолбаатарын Энхбаатар
нас:28 өндөр: 201см байрлал: Төв
/2016 онд Оюутны Азийн аварга, 2017 онд Оюутны 3x3 Азийн аварга, FIBA Asia cup урьдчилсан шатны тэмцээнд нийт 7 тоглолтод оролцохдоо Монголын шигшээ багаас бүх тоглолтод 10+ оноо авсан ганц тоглогч, 2023 оны 3х3 төрлийн Азийн аварга, Үндэсний шигшээ багт хоёр дахь удаагаа/
11.Нарангэрэлийн Батбаяр
нас:28 өндөр:194см байрлал:Хамгаалагч
/Шигшээ багт хоёр дахь удаагаа дуудагдаж байна/
12.Очирбатын Эрдэнэцогт
нас:29 өндөр:185см байрлал:Хамгаалагч
/Үндэсний шигшээ багт хоёр дахь удаа дуудагдаж байна/
Үндэсний дээд лигийн шахуу хуваарьтай холбоотойгоор тамирчид гэмтэл бэртэлд өртөх магадлалтай хэмээн дасгалжуулагчдын баг үзэж үндсэн 12 бүрэлдэхүүнээс гадна С.Төгөлдөр, О.Тулга нар шигшээ багийн бэлтгэлд хамрагдаж байна.
Манай тамирчид ирэх даваа гарагт БНХАУ-ын Шиан хотыг зорихоор болжээ.
Монгол улсын шигшээ багтаа амжилт хүсье.