MSports logo
Лука Дончичын сүүдэрт замналынхаа турш дарагдаж яваа нэгэн…
  • Э
    Эрмүүн

    12 сарын 4

  • Лука Дончичын сүүдэрт замналынхаа турш дарагдаж яваа нэгэн…

    Тэртээ 2018 онд Атланта болон Даллас нар хоорондоо Трэй Янг, Лука Дончич хоёрыг хооронд нь сольсон цагаас хойш тэдний замнал холбогдсон байдаг.

    Хүмүүс Лукаг л зөвхөн магтаж түүнийг багаа манлайлж NBA-н финалд хүргэсэн, үргэлж MVP-н төлөө өрсөлддөг гэж магтдаг бол хэн ч Трэй Янгыг ярьдаггүй. Түүнийг зөвхөн эсрэг дүрээр л ярьдаг ба төдийлөн магтдаггүй билээ. Харин энэ улирал Трэй Янг энэ бүх яригддаг зүйлсийг өөрийн тоглолтоороо хүмүүсийн бодлыг өөрчлөхийг үнэхээр их хүсэж байна. Тэрбээр 20.9 оноо, 12.2 дамжуулалт ( NBA-г тэргүүлж байна), 1.3 таслалт гүйцэтгэж байгаа бол сүүлийн таван тоглолтдоо 16.4 оноо, 16.2 дамжуулалт, 2.2 таслалт дундажлаж Хокс багийнхаа нийт авч буй онооны 48%-ийг ганцаараа бүтээж буй гэсэн гайхалтай үзүүлэлт түүнийг дагаж байна.

    Лука Дончичын сүүдэрт замналынхаа турш дарагдаж яваа нэгэн…

    Хүмүүс түүнийг оноо сайн авдаг, талбайн голоос шиддэгээр нь сайн мэдэх бол харин тоглолт найруулах чадвар, талбайг харах мэдрэмжийг нь тийм ч сайн анзаарч байгаагүй.

    Янгийн энэ улирал гүйцэтгэж буй довтолгооны тоо нь рүүки улирлаас нь хойш хамгийн бага, тийм дээ ч тэр зөвхөн өөрөө оноо авах бус багийнхныгаа илүү тоглолтод оролцуулж өөрийнхөө довтлох тоог багасгасан явдал нь багийн амжилтад эергээр нөлөөлж байна. (Атланта Хавкс нь энэ улиралд Бостон, Кавс гэсэн хоёр багийг хожсон Лигийн цор ганц баг)

    Тэрээр сүүлийн 5 улиралд тавууланд нь дамжуулалтын тоогоороо эхний гуравт бичигдэж байсан ба энэ улиралд харин хол тасархай нэгт явж байна. Хамгийн гайхалтай нь сүүлийн 30 жил 12+ дамжуулалт дундажласан тоглогч Жон Стоктоноос өөр байгаагүй. Мэдээж Лукаг үгүйсгэх гэсэнгүй, гэхдээ Лукаг гэрэлтүүлэхийн тулд Янгийг сүүдэрлэх хэрэггүй. Эдгээр хоёр залуус тэс өөр арга барилтай Лигийн элит холбогчид билээ.