Цоо шинэ өнгө төрхөөр Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дунд зохион байгуулагдаж байгаа “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын Улаанбаатар хотын АШТ-н амжилттай үргэлжилж байна. Энэхүү тэмцээн нь Нийслэл хотын есөн дүүргийн бүх Ерөнхий боловсролын сургуулиудын дунд таван насны ангилалд 6 сар гаруй хугацаанд зохион байгуулагдах юм.
ULAANBAATAR CUP: Сагсан бөмбөгийн ахлах насны тоглолтуудын хамгийн чухал мөч эхэлж байна
12 сарын 16
Сагсан бөмбөг:
Тэмцээн эхэлсэн өдрөөс хойш таван долоо хоног өнгөрсөн байна. ЕБС-ын ахлах насны эрэгтэй, эмэгтэй нийт баг тамирчид ойролцоогоор 3-4 тоглолтыг хийжээ. Хамгийн чухал, цөөхөн тоглолтууд үлдсэн байгаа энэ үед сургууль болон нийт тамирчдад хэсэг бүрээс хэдэн баг гарах, Дивизоны аварга, Плэй-оффын систем зэргийг танилцуулъя.
Улаанбаатар кап тэмцээний дүүргүүдийн хэсгийг тэргүүлж буй багуудыг танилцуулъя.
Сагсан бөмбөг эрэгтэй ахлах нас:
БЗД-ийн A, B, C, D, E, F хэсгийн тэргүүлэх багуудаар
Чингэлтэй дүүргийн "А" хэсгийн тэргүүлэх багаар 50-р сургууль нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.
ХУД-ийн A, B, C, D, хэсгийг тэргүүлэх багуудаар 52-р сургууль, Хобби сургууль, Монгол билэг оюу сургууль, Шинэ Монгол Харумафүжи сургууль нар нэг ч хожигдолгүй тэргээлж байна.
СБД-ийн A, B, C, D, хэсгийг тэргүүлэх багуудаар Логарифм сургууль, 45-р сургууль, Нэст эдүкэйшн сургууль, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль нар тэргүүлж байна.
СХД-ийн A, B, C, D хэсгүүдийг тэргүүлэх багуудаар 65-р сургууль, Ирээдүй сургууль, 9-р сургууль, Хөгжил сургууль нар тэргүүлж байна.
БГД-ийн A, B, C хэсгүүдийг тэргүүлэх багууд 40-р сургууль, 20-р сургууль, Эрдэмийн ундараа сургуулийн нэг хоёрдугаар баг нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.
Сагсан бөмбөг эмэгтэй ахлах насны хэсгүүдийн тэргүүлэх багууд:
БЗД-ийн эмэгтэй A, B, C хэсгүүдийг тэргүүлэх багуудаар Амгалан сургууль, 33-р сургууль, Шинэ Монгол сургууль нар нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.
Чингэлтэй дүүргийн эмэгтэй "А" хэсгийг тэргүүлж буй багаар 117-р сургууль нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.
ХУД-ийн эмэгтэй A, B, C хэсгүүдийн тэргүүлэх багаар Орчлон сургууль, 34-р сургууль, Хобби сургууль, 52-р сургууль нар тэргүүлж байна.
СБД-ийн эмэгтэй A, B хэсгүүдийг тэргүүлэх багуудаар Эрдмийн хөтөч 58-р сургууль, 31-р сургууль, 1-р сургууль, 2-р сургууль тэргүүлж байна.
СХД-ийн эмэгтэй A, B, C хэсгүүдийг тэргүүлэх багууд 105-р сургууль, 42-р сургууль, Хөгжил сургууль нар нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.
БГД-ийн эмэгтэй "А" хэсгийн тэргүүлэх багаар 93-р сургууль нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.
Таван долоо хонгийн хугацаанд шилдэг тоглогчоор тодорсон тоглогчдыг танилцуулъя.














Ахлах насны сагсан бөмбөгийн төрөлд Нийслэлийн ерөнхий боловсролын СБД-ийн Нэст эдүкэйшн сургуулийн сурагч Батбаатарын Батмэнд дөрвөн тоглолтын дараачаар 30.3 оноо дунджилж баг тамирчдыг оноо авалтаар тэргүүлж байна.
Ахлах насны сагсан бөмбөгийн төрөлд Нийслэлийн ерөнхий боловсролын СБД-ийн Эрдмийн хөтөч 58-р сургуулийн сурагч Э.Энх-Од дөрвөн тоглолтын дараачаар 25 оноо дунджилж баг тамирчдыг оноо авалтаар тэргүүлж байна.






