MSports logo
Ширээний теннисний WTT FEEDER ULAANBAATAR 2026 тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 21

  • Ширээний теннисний WTT FEEDER ULAANBAATAR 2026 тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ

    Дэлхийн ширээний теннисний холбооны (WTT) албан ёсны дэлхийн чансааны оноо олгох WTT FEEDER ULAANBAATAR 2026 тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Буянт-Ухаа спортын ордонд долоодугаар сарын 21-ны өдрөөс эхлэсэн энэхүү тэмцээнд Дэлхийн шилдэг ширээний теннисчид хуран цугларсан юм.

    Ширээний теннисний WTT FEEDER ULAANBAATAR 2026 тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ

    Нийт гурван өдрийн турш үргэлжлэх WTT FEEDER ULAANBAATAR 2026 тэмцээний эхний өдрийн (7-р сарын 21) тоглолтын хуваарь:

    0:00 — Холимог хосын 1/8 финал (XD R16)

    11:10 — Эмэгтэй ганцаарчилсан 32-ын шат (WS R32)

    12:20 — Эрэгтэй ганцаарчилсан 32-ын шат (MS R32)

    13:30 — Эмэгтэй хосын 1/8 финал (WD R16)

    Завсарлагааны дараа 16:30 цагаас:

    Эрэгтэй хосын 1/8 финал (MD R16)

    Эмэгтэй болон эрэгтэй ганцаарчилсны 32-ын шат үргэлжлэх хуваарьтай байна.


    Хоёр дахь өдөр (7-р сарын 22):

    7-р сарын 22 — ШИГШЭЭ ШАТНЫ 2-Р ӨДӨР (Шийдвэрлэх өдөр!)

    10:00 — Холимог хосын дөрөвний финал (XD QF)

    11:00 — Эмэгтэй, эрэгтэй хосын дөрөвний финал (WD QF, MD QF)

    12:10 — Эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан 16-ын шат (WS/MS R16)

    16:30 цагаас — ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТУУД:

    Эмэгтэй, эрэгтэй хосын хагас шигшээ (WD SF, MD SF)

    Ганцаарчилсны дөрөвний финал (WS QF, MS QF)

    20:00 — Холимог хосын хагас шигшээ (XD SF) тоглолтууд үргэлжилнэ.


    Гурав дахь өдөр (7-р сарын 23):

    7-р сарын 23 — ФИНАЛЫН ӨДӨР

    10:00 — Эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсны хагас шигшээ (WS SF, MS SF)

    12:20 — Холимог хосын ФИНАЛ (XD F)

    Эмэгтэй, эрэгтэй хосын ФИНАЛ (WD F, MD F)

    17:40 — Эмэгтэй ганцаарчилсны ФИНАЛ (WS F)

    18:15 — Эрэгтэй ганцаарчилсны ФИНАЛ (MS F) гэсэн хуваарьтай байна.

    Ширээний теннисний WTT FEEDER ULAANBAATAR 2026 тэмцээн Улаанбаатар хотод эхэллээ

    WTT Feeder ангиллын тэмцээн нь зөвхөн медалийн төлөөх өрсөлдөөнөөр хязгаарлагддаггүй. Тамирчид дэлхийн чансааны үнэт оноо цуглуулж, дараагийн өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцох эрхээ бататгахын төлөө ширүүн өрсөлддөг онцлогтой. Энэ удаагийн тэмцээн нийт 30 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд олон улсын хэмжээний өрсөлдөөнийг Монголын үзэгчид эх орондоо үзэх ховор боломжийг бүрдүүлж байна.


    Гэрэл зургийг: Mongolian Table Tennis Association