MSports logo
Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?
  • П
    Пүрэвлхагва

    7 сарын 21

  • Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    2026 оны ДАШТ зөвхөн аваргыг тодруулаад зогсохгүй олон шинэ рекорд төрүүлсэн тэмцээн байв. Жүд Беллингем, Харри Кейн, Килиан Мбаппе, Лионель Месси, Майкл Олисе, Родри, Криштиану Роналду, Элой Роом нар ДАШТ-ий түүхэнд нэрээ шинэ амжилтаар мөнхөлсөн тоглогчид боллоо.

    48 багтай болсон анхны дэлхийн аварга

    2026 оны ДАШТ хамгийн түрүүнд зохион байгуулалтын хувьд түүхэнд үлдэв. FIFA анх удаа оролцогчдын тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлж, нийт 104 тоглолт зохион байгуулсан нь өмнөх бүх ДАШТ-үүдээс хамгийн өргөн цар хүрээтэй тэмцээн болов.

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Үүний үр дүнд илүү олон тив, илүү олон үндэстэн дэлхийн аваргын тайзан дээр гарах боломжтой болсон бөгөөд шинэ багуудын гайхалтай тоглолтууд тэмцээнийг улам сонирхолтой болгосон юм.

    Үзэгчдийн бүх цагийн үеийн дээд амжилт

    Энэ удаагийн ДАШТ-ийг цэнгэлдэх хүрээлэнгээс 6.8 сая гаруй хөгжөөн дэмжигч үзсэн нь FIFA-гийн тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж бүртгэгдлээ. Ингэснээр 1994 онд АНУ-д болсон ДАШТ-ий 3.59 сая үзэгчийн дээд амжилтыг бараг хоёр дахин ахиулсан юм.

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    АНУ, Канад, Мексик гэсэн гурван орны хамтарсан зохион байгуулалт, илүү олон тоглолт, илүү том цэнгэлдэхүүд энэхүү рекорд тогтоход гол нөлөө үзүүлэв.

    Дик Адвокаат - ДАШТ-ий түүхэн дэх хамгийн ахмад дасгалжуулагч (78 настай)

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    2026 оны ДАШТ эхлэх үед хамгийн ахмад дасгалжуулагчийн дээд амжилтыг Германы дасгалжуулагч Отто Реххагель эзэмшиж байлаа. Тэрээр 2010 оны ДАШТ-д Грекийн шигшээ багийг 71 насандаа удирдсан юм. Харин  Дик Адвокаат 2026 оны ДАШТ-д Кот-д’Ивуарын эсрэг тоглолтод Кюрасаогийн шигшээ багийг удирдахдаа 78 нас, 271 хоногтой байсан бөгөөд Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн ахмад дасгалжуулагч гэсэн шинэ рекордыг тогтоосон юм.

    Жүд Беллингем & Харри Кейн / Усман Дембеле & Килиан Мбаппе

    Нэг ДАШТ-д нэг багийн хоёр тоглогч тус бүр зургаан гоолд хүрсэн анхны хослолууд (6 гоол)

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    2026 оны Дэлхийн аваргад Английн Жүд Беллингем болон Харри Кейн тус бүр 6 гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд нэг тэмцээний хүрээнд нэг багийн хоёр тоглогч хоёулаа зургаан гоолд хүрсэн анхны хослол болж шинэ рекорд тогтоолоо.

    Удалгүй Францын Усман Дембеле болон Килиан Мбаппе мөн адил тус бүр 6 гоол оруулж, энэхүү түүхэн амжилтыг давтан үзүүлсэн юм.

    Өмнө нь Унгарын домгууд Шандор Кочиш – Ференц Пушкаш, Бразилын Жаирзиньо – Пеле, мөн Ривалдо – Роналдо зэрэг дэлхийн шилдэг довтлогчдын хослолууд хүртэл нэг ДАШТ-д ийм амжилтад хүрч байгаагүй билээ.

    Дидье Дешам - ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон тоглолтод багаа удирдсан дасгалжуулагч (26 тоглолт)

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Хельмут Шён дөрвөн удаагийн ДАШТ-д оролцож байж 25 тоглолтод багаа удирдсан амжилтад хүрсэн. Тэрээр харамсалтай нь ээжийнхээ оршуулгад оролцож байсан тул Норвегийн эсрэг 4:1-ээр хожсон тоглолтод багаа удирдаж чадаагүй ч энэхүү амжилтыг тогтоолоо. 57 настай Дешам 2014 онд Францыг ДАШТ-ий шөвгийн наймд хүргэж, дөрвөн жилийн дараа дэлхийн аварга болгосон. Мөн өнгөрсөн ДАШТ-д мөнгөн медаль хүртэж, энэ удаагийн тэмцээнд дөрөвдүгээр байрт шалгаруулсан юм.

    Дешам мөн Хельмут Шёныг /16 ялалт/ давж, ДАШТ-ий түүхэнд хамгийн олон ялалт /19 ялалт/ байгуулсан дасгалжуулагч болсон.

    Йохан Манзамби - ДАШТ-ий түүхэнд сэлгээгээр орж дубль хийсэн хамгийн залуу тоглогч

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Швейцарын довтлогч Йохан Манзамби 2026 оны Дэлхийн аваргад Босни Херцеговины эсрэг тоглолтод сэлгээгээр орж, ДАШТ-ий түүхэнд шинэ амжилт тогтоолоо.

    Швейцарын шигшээ хүнд байдалд байсан үед талбайд гарсан Манзамби ердөө 2 минут 46 секундын дараа багтаа тэргүүлэх гоолыг оруулсан байна. Үүний дараа дахин нэг гоол нэмж, дубль хийснээр түүхэнд нэрээ мөнхөлжээ. Тэрээр энэ амжилтаа 20 нас, 247 хоногтойдоо үзүүлснээр ДАШТ-ий түүхэнд сэлгээгээр орж дубль хийсэн хамгийн залуу тоглогч болсон юм.

    Ингэснээр Манзамби өмнө нь энэхүү рекордыг эзэмшиж байсан Парагвайн довтлогч Нельсон Куэвас-ыг ардаа орхиж, шинэ дээд амжилтын эзэн болжээ.

    Килиан Мбаппе - ДАШТ-ий бүх цагийн мэргэн бууч (22 гоол)

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Францын довтлогч Килиан Мбаппе 2026 оны Дэлхийн аваргын үеэр ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан тоглогч болж, шинэ рекорд тогтоолоо. Тэмцээн эхлэхийн өмнө энэхүү дээд амжилтыг Германы домогт довтлогч Мирослав Клозе эзэмшиж байсан бөгөөд тэрээр ДАШТ-д нийт 16 гоол оруулсан байв. Тэмцээн эхлэх үед Месси Мбаппегээс нэг гоолоор илүү байсан бол хэсгийн шат өндөрлөхөд тэргүүллээ гурван гоолын зөрүүтэй хадгалж байв. Гэсэн ч хасагдах шатанд Мбаппе гайхалтай тоглолтоо үргэлжлүүлж, эцсийн мөчид Мессигээс нэг гоолоор илүү гарч, нийт 22 гоолтойгоор ДАШТ-ий бүх цагийн хамгийн мэргэн бууч болсон юм.

    Лионель Месси - ДАШТ-ий түүхэнд хамгийн олон ялалт байгуулсан тоглогч (23 ялалт)

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Аргентины домогт тоглогч Лионель Месси 2026 оны Дэлхийн аваргын үеэр ДАШТ-ий түүхэнд хамгийн олон ялалт байгуулсан тоглогч болж, шинэ рекорд тогтоолоо. Энэ амжилтын өмнөх эзэн нь Германы домогт довтлогч Мирослав Клозе байсан бөгөөд тэрээр ДАШТ-д 22 ялалт байгуулсан байв. Клозе өөрийн энэ рекорд удахгүй эвдэгдэнэ гэдгийг ч урьдчилан таамаглаж байсан.

    Харин Месси Аргентиныг дараалан долоон ялалтад хөтөлснөөр Клозегийн амжилтыг ардаа орхиж, нийт 23 ялалттайгаар Дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн олон ялалт байгуулсан тоглогч болсон юм.

    Одоогоор энэхүү амжилтад хамгийн ойр байгаа тоглогч бол Францын довтлогч Килиан Мбаппе бөгөөд тэрээр ДАШТ-д 17 ялалт байгуулаад байна.


    Лионель Месси - ДАШТ-д дараалсан хамгийн олон тоглолтод гоол оруулсан тоглогч (9 тоглолт)

    Лионель Месси 2026 оны Дэлхийн аваргад эхний тоглолтуудаасаа эхлэн дараалан гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд дараалсан хамгийн олон тоглолтод гоолдсон тоглогч болж, 9 дараалсан тоглолтод гоол оруулсан шинэ рекорд тогтоолоо. Өмнө нь энэхүү амжилтыг Францын Жюст Фонтен, Бразилын Жаирзиньо нар 6 дараалсан тоглолтод гоол оруулсан үзүүлэлтээр хамтран эзэмшиж байсан юм. Харин Месси тэдний амжилтыг хол тасархай ардаа орхиж, шинэ түүхийг бичжээ.


    Лионель Месси - ДАШТ-ий түүхэнд торгуулийн талбайн гаднаас хамгийн олон гоол оруулсан тоглогч (7 гоол)

    Аргентины ахлагч Лионель Месси мөн Дэлхийн аваргын түүхэнд торгуулийн талбайн гаднаас хамгийн олон гоол оруулсан тоглогч болж, бас нэгэн рекорд тогтоолоо.

    Тэрээр:

    • 2014 онд Босни, Херцеговина, Иран, Нигерийн эсрэг,
    • 2022 онд Мексикийн эсрэг,
    • 2026 онд Алжирын эсрэг хоёр, Иорданы эсрэг нэг гоолыг торгуулийн талбайн гаднаас оруулсан байна.

    Ингэснээр Месси ДАШТ-д торгуулийн талбайн гаднаас нийт 7 гоол оруулж, өмнө нь энэ амжилтыг эзэмшиж байсан Бразилын домогт хагас хамгаалагч Ривеллино-гийн рекордыг шинэчилжээ.

     

    Майкл Олисе - Нэг ДАШТ-д хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн тоглогч (7 ассист)

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Франц тоглогч Майкл Олисе 2026 оны Дэлхийн аваргад 7 гоолын дамжуулалт өгснөөр ДАШТ-ий түүхэнд нэг тэмцээний хүрээнд хамгийн олон ассист бүртгүүлсэн тоглогч болж шинэ рекорд тогтоолоо. Өмнөх дээд амжилтыг Бразилын домогт Пеле эзэмшиж байсан бөгөөд тэрээр 1970 оны Мексикийн ДАШТ-д 6 гоолын дамжуулалт өгч байжээ.

    Харин Олисе энэ амжилтыг нэгээр ахиулж, Хойд Америкт болсон 2026 оны ДАШТ-д Францын довтолгооны гол хөдөлгөгч хүч болсон юм.

    Тэр дундаа Килиан Мбаппед 5 гоолын дамжуулалт өгсөн нь ДАШТ-ий түүхэнд нэг тоглогч нөгөө тоглогчдоо хамгийн олон удаа гоолын дамжуулалт өгсөн шинэ дээд амжилт болж бүртгэгджээ.

    Родри - Нэг ДАШТ-д хамгийн олон оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн тоглогч (790)

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Испанийн хагас хамгаалагч Родри 2026 оны Дэлхийн аваргын үеэр 790 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, ДАШТ-ий түүхэнд нэг тэмцээний хүрээнд хамгийн олон амжилттай дамжуулалт өгсөн тоглогч боллоо. Сонирхолтой нь тэрээр өөрийн эзэмшиж байсан рекордоо өөрөө шинэчилсэн юм. Родри 2022 оны Катарын ДАШТ-д 638 оновчтой дамжуулалт хийж өмнөх дээд амжилтыг тогтоож байсан билээ. Ингэснээр Родри дараалан хоёр ДАШТ-д оновчтой дамжуулалтын шинэ дээд амжилт тогтоож, бөмбөг эзэмшилт, тоглолтын хэмнэлийг удирдах чадвараараа өөрийн үеийн шилдэг хагас хамгаалагчдын нэг гэдгээ дахин баталлаа.

    Криштиану Роналдо - ДАШТ-ий түүхэнд хамгийн олон удаагийн тэмцээнд гоол оруулсан тоглогч (6 ДАШТ)

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Португалийн шигшээ багийн ахлагч Криштиану Роналдо 2026 оны Дэлхийн аваргын үеэр ДАШТ-ий түүхэнд зургаан өөр тэмцээнд гоол оруулсан анхны тоглогч болж, шинэ рекорд тогтоолоо.

    41 настай Португалийн №7 энэ амжилтад хүрснээр мөнхийн өрсөлдөгч Лионель Мессиг ардаа орхив. Месси 2010 оны Өмнөд Африкийн ДАШТ-д оролцсон ч гоол оруулж чадаагүй тул зургаан ДАШТ-д гоолдсон тоглогч болох боломжоо алдсан юм. Роналдо мөн ДАШТ-ий түүхэнд гоол оруулсан хамгийн ахмад тоглогчдын нэг болж, энэ үзүүлэлтээр Камеруны домогт довтлогч Рожер Милла-гийн дараа хоёрдугаарт бичигдэж байна.

    Сонирхолтой нь:

    • 🇩🇰 Майкл Лаудруп
    • 🇦🇷 Лионель Месси
    • 🇵🇹 Криштиану Роналду

    нар өөрсдийн улсынхаа ДАШТ-ий түүхэнд хамгийн залуу болон хамгийн ахмаддаа гоол оруулсан тоглогчийн рекордыг зэрэг эзэмшдэг хосгүй амжилттай тоглогчид болжээ.

    Элой Роом - ДАШТ-ий нэг тоглолтод хамгийн олон хаалт хийсэн хаалгач (16 сейв)

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Кюрасаогийн шигшээ багийн хаалгач Элой Роом 2026 оны Дэлхийн аваргын үеэр нэг тоглолтод 16 удаа хаалт хийж, ДАШТ-ий түүхэн дэх нэг тоглолтын хамгийн олон сейвийн рекордыг давтлаа. Роом Канзас хотод болсон тоглолтод Эквадорын довтлогч Эннер Валенсиа болон түүний багийнхны олон аюултай цохилтыг хааж, багийнхаа хаалгыг гайхалтай хамгаалсан юм.

    Өмнө нь энэ амжилтыг АНУ-ын хаалгач Тим Ховард эзэмшиж байсан. Тэрээр 2014 оны Бразилын ДАШТ-д Бельгийн эсрэг тоглолтод 16 сейв хийж байсан ч Роом энэ үзүүлэлтийг 30 минутаар бага хугацаанд гүйцэтгэсэн байна.

    Кюрасао мөн энэ ДАШТ-д хүн амын хувьд түүхэн амжилт тогтоосон. Ердөө 156 мянга орчим хүн амтай тус улс FIFA-гийн ДАШТ-д оролцсон хамгийн цөөн хүн амтай улс болж, өмнө нь энэ амжилтыг эзэмшиж байсан Исландыг ардаа орхижээ.

    Унай Симон - Нэг ДАШТ-д хамгийн олон хаалгаа хуурай (clean sheet) хадгалсан хаалгач (7)

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Испанийн шигшээ багийн хаалгач Унай Симон 2026 оны Дэлхийн аваргын үеэр ДАШТ-ий түүхэнд нэг тэмцээнд хамгийн олон удаа хаалгаа хуурай хадгалсан хаалгач болж, шинэ рекорд тогтоолоо.

    Тэрээр найман тоглолтын долоод нь өрсөлдөгчдөө гоол оруулах боломж олголгүй, гайхалтай амжилт үзүүлсэн юм.

    Эмилиано Мартинез – ДАШТ-ий финалын тоглолтод хамгийн олон хаалт хийсэн тоглогч

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Хөлбөмбөгийн 2026 оны ДАШТ-ий финалын тоглолт Испани болон Аргентины шигшээ багуудын тоглолтод Аргентины шигшээ багийн хаалгач Эмилиано Мартинез 11 удаа амжилттай хаалт хийж, шинэ рекорд тогтоолоо.

    Кабо Верде - ДАШТ-ий хамгийн цөөн хүн амтай хасагдах шатанд шлгарсан улс

    Рекорд эвдсэн ДАШТ: 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга ямар ямар түүхийг шинээр бичив?

    Харин Кабо-Верде улс ойролцоогоор 530 мянган хүн амтайгаараа ДАШТ-ий хасагдах шатанд шалгарсан хамгийн цөөн хүн амтай улс болсон байна.


    📝 Мэдээллийн ивээн тэтгэгч:

    🤝 ҮҮЭТ ХХК ЭВТ БРЭНД - Эрүүл хүнсийг Эвт брэндээс

    🤝 VNG Travel - Европыг танд илүү ойртуулна.

    🤝 Selfy - Олон Улсын Дата Сим - Дурсамж дүүрэн аялалд хамтдаа