MSports logo
Дархан аваргууд эргэн ирж чадах уу?
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 16

  • Дархан аваргууд эргэн ирж чадах уу?

    Аваргуудын лигийн шөвгийн 8-ийн хариу тоглолт болоход бэлэн боллоо. Испанийн аварга, Аваргуудын лигийн аварга Real Madrid клуб өөрсдийн алдарт “Santiago Bernabéu” цэнгэлдэхдээ хойд Лондонгийн алдарт Arsenal клубийг хүлээн авч тоглоно. Энэхүү 2 клубийн эхний тоглолт Arsenal клубийн “Emirates Stadium” цэнгэлдэхэд болоход 3:0 харьцаагаар талбайн эзэн Arsenal клуб ялалт байгуулж байсан. Тэрхүү тоглолтод талбайн эздээс Declan Rice дубль, Mikel Merino нар гоол оруулж байсан.

    Дархан аваргууд эргэн ирж чадах уу?

    Real Madrid клубийн сүүлийн 3 тоглолт:

    ·        Real Madrid 1:2 Valencia

    ·        Arsenal 3:0 Real Madrid

    ·        Alaves 0:1 Real Madrid

    Arsenal клубийн сүүлийн 3 тоглолт:

    ·        Everton 1:1 Arsenal

    ·        Arsenal 3:0 Real Madrid

    ·        Arsenal 1:1 Brentford

    Өнөө шөнө болох тоглолтод талбайн эздээс Éder Militão, Ferland Mendy, Dani Carvajal, Andriy Lunin нар гэмтэлтэй бол Eduardo Camavinga улаан хуудасны улмаас өнжихөөр болсон. Харин талбайн зочин Arsenal клубээс Jorginho, Takehiro Tomiyasu, Kai Havertz, Gabriel Jesus, Riccardo Calafiori, Gabriel Magalhães нар оролцох боломжгүй бол Ben White, Thomas Partey нар оролцох нь эргэлзээтэй байна.


    Real Madrid клубийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    /Дасгалжуулагч: Carlo Ancelotti 4-3-3/

    Хаалгач: Thibaut Courtois

    Хамгаалагч: David Alaba, Antonio Rüdiger, Raúl Asencio, Federico Valvarde

    Хагас хамгаалагч: Jude Bellingham, Aurélien Tchouaméni, Luka Modrić

    Довтлогч: Rodrygo, Kylian Mbappe, Vinicius Jr

    Arsenal клубийн боломжит гарааны бүрэлдэхүүн:

    /Дасгалжуулагч: Mikel Arteta 4-3-3/

    Хаалгач: David Raya

    Хамгаалагч: William Saliba, Jurrien Timber, Jakub Kiwior, Myles Lewis-Skelly

    Хагас хамгаалагч: Martin Ødegaard, Thomas Partey, Declan Rice

    Довтлогч: Bukayo Saka, Mikel Merino, Gabriel Martinelli