MSports logo
Алтан Мужийн Дайчид Плэй-Инд ялалт байгуулан 7-р байраар шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 16

  • Алтан Мужийн Дайчид Плэй-Инд ялалт байгуулан 7-р байраар шалгарлаа

    Хойд Америкийн сагсан бөмбөгийн NBA-д өнөөдөр Плэй-Оффт өрсөлдөх эрхийн төлөөх ширүүхэн өрсөлдөөнүүд эхэллээ. Плэй-Оффт 7-р байраар шалгарах эрхийн төлөө Голден Стэйт Уарриорс талбай дээрээ Мемфис Гриззлесийг хүлээж авсан тоглолт эцсийн мөч хүртэл өрсөлдсөн гайхалтай тоглолт болж өндөрлөлөө. Тоглолтын эхлэлийг Голден Стэйт Уарриорс баг тэр тусмаа Жимми Батлер сайн эхлүүлж 67-55 харьцаатай эхний хагас өндөрлөсөн бол гуравдугаар үед Десмонд Бэйн гайхалтай тоглон онооны зөрүүг ердөө гурав болгон ойртуулав. Дөрөвдүгээр үед жинхэн өрсөлдөөн эхлэж, Мемфис Гриззлес баг оноог тэнцүүлэхийн ирмэг дээр хэд хэдэн удаа ирсэн ч Стефен Көрри тэдэнд боломж олгосонгүй. Улмаар сүүлийн хоёр минутад Мемфис Гриззлес баг хэд хэдэн чөлөөт шидэлт алдахын сацуу Санти Алдама тэнцүүлэх боломжтой довтолгоо хийх бөмбөгийг талбайд оруулж чадалгүй хураалгаснаар 116-121 харьцаатай Голден Стэйт Уарриорс багийн ялалтаар өнөөдрийн суудал өндөлзүүлэм тоглолт өндөрлөлөө.

    Алтан Мужийн Дайчид Плэй-Инд ялалт байгуулан 7-р байраар шалгарлаа

    Өнөөдөр GSW-ийн шинэхэн хослолууд 37+ оноо авсан байна.

    Жимми Батлер 38 оноо, 6 дамжуулалт, 7 самбар

    Стефен Көрри 37 оноо, 4 дамжуулалт, 8 самбар, алсын зайнаас 46.2% -тай довтолсон бол Дрэймонд Грийн алдааны асуудалд орсныг эс тооцвол 10 дамжуулалт, 6 самбар, талбай дээр +12 буюу хамгийн өндөр үзүүлэлттэй тоглосон байна.


    Ийнхүү Голден Стэйт Уарриорс баг Плэй-Оффын эхний шатанд 2-р байраар шалгарсан Хьюстен Рокетс багтай тоглохоор болж байна.