MSports logo
FIBA 3x3 World Cup: Монгол улсын шигшээ баг түүх бүтээх өдөр
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 29

  • FIBA 3x3 World Cup: Монгол улсын шигшээ баг түүх бүтээх өдөр

    Монгол улсын нийслэл улаанбаатар хотноо үргэлилж буй 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр буюу шилдэгүүд, медальтнууд тодорно.

    Монгол улсын эмэгтэй шигшээ багийн түүхэн амжилтууд үргэлжилсээр байна. Учир нь тэд Олимп, Дэлхийн аварга АНУ-ыг үндсэн цагт 18-15 харьцаатай буулгаж аван шилдэг дөрөвт шалгарсан. Ердөө дөрөв дэх удаагаа оролцож буй манай шигшээ багийн хувьд энэ нь түүхэн амжилт болохын сацуу өнөөдөр ч дахин шинэ хуудас бичнэ гэдэгт итгэлтэй байна.

    Өнөөдөр тэмцээний медалийн төлөөх тоглолтууд 17:00 цагаас эхлэх хуваарьтай байна.

    Монголын эмэгтэй шигшээ багийн хувьд Алтан медалийн төлөө тоглох эрхийн төлөө Польшийн шигшээ багтай 17:25 цагаас тоглоно.

    FIBA 3x3 World Cup: Монгол улсын шигшээ баг түүх бүтээх өдөр

    Польшийн шигшээ багийн хувьд ДАШТ-д мөн адил дөрөв дэх удаагаа оролцож байгаа ба энэ тэмцээний бас нэгэн апсет болсон баг юм. Тэд хэсэгтээ Австралид хожигдсон ч БНХАУ, Италийн шигшээ багуудыг буулгаж аван хэсгээсээ шалгарсан ба Плэй-Инд манай шигшээ багтай тоглосон Германы шигшээг буулгаж авсан. Харин шигшээ наймд энэ тэмцээний хамгийн том өрсөлдөгчдийн нэг Дэлхийн аваргын багт медальт Францын шигшээг 19-15 харьцаатай буулгаж аван шилдэг дөрөвт шалгарсан билээ.


    FIBA 3x3 World Cup: Монгол улсын шигшээ баг түүх бүтээх өдөр

    Харин нөгөө талд ДАШТ-д тасралтгүй оролцож буй Недерландын шигшээ баг хасагдах шатанд Испанийг эцсийн мөчид буулгаж авсан ДАШТ-ий мөнгөн медальт Канадын шигшээ багтай 17:00 цагаас тоглох хуваарьтай байна.

    Ялсан багууд 20:00 цагаас ДАШТ-ий алтан медалийн төлөө тоглох бол ялагдал хүлээсэн багууд 19:00 цагаас хүрэл медалийн төлөө тоглох хуваарьтай байна.

    Монгол улсын шигшээ багтаа хамгийн том амжилтыг хүсэн ерөөе!



    FIBA 3x3 World Cup: Монгол улсын шигшээ баг түүх бүтээх өдөр

    🤝Мэдээллийн хамтрагч: Миний арьс арчилгаа Nivea брэнд

    Nivea хөлс дарагч нь "Хар, цагаан хувцсанд ямар ч толбо үлдээхгүй. Хөлрөлт, хөлсний үнэрээс 72цаг найдвартай хамгаалж, танд хуурай тухтай мэдрэмжийг өгнө."

    🤝Спортыг Дэмжигч: DDish

    𝐒𝐔𝐏𝐄𝐑 болон 𝐇𝐀𝐏𝐏𝐘 багцаа 𝟑 сараар сунгаад 𝟐𝟎% хүртэлх хөнгөлөлт эдлээрэй.

    🤝Мэдээллийн хамтрагч: TG SPORT Тод Гялалз