MSports logo
FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай шигшээ баг хагас шигшээд шалгарахын төлөө АНУ-тай тоглоно
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 28

  • FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай шигшээ баг хагас шигшээд шалгарахын төлөө АНУ-тай тоглоно

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд сагсан бөмбөгийн 3х2 төрлийн ДАШТ зургаа дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.

    Тус тэмцээний шигшээ наймын тоглолтууд өнөөдөр 17:00 цагаас эхэлнэ. Монгол улсын эмэгтэй шигшээ баг өчигдөр шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө БНХАУ-ын багтай тоглож, нэмэлт цагт 21-19 харьцаатай буулган авч, ДАШТ-ий оролцсон түүхэндээ анх удаа шигшээ 8-д шалгарлаа.


    FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай шигшээ баг хагас шигшээд шалгарахын төлөө АНУ-тай тоглоно

    Өнөөдөр 19:20 цагаас хагас шигшээд шалгарах эрхийн төлөө АНУ-ын шигшээ багтай тоглоно.

    АНУ-ын эмэгтэй шигшээ баг нь 7 дахь удаагаа ДАШТ-д оролцож байгаа нь энэ бөгөөд нийт 3 удаа алтан медаль, 1 удаа хүрэл медаль хүртсэн түүхтэй. Мөн анх Олимпын төрөлд ороход алтан медаль хүртсэн ба Парисын олимпод хүрэл медальтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн хүчирхэг баг юм.

    Монголын эмэгтэй шигшээ багтаа амжилт хүсье!

    FIBA 3x3 World Cup: Өнөөдөр манай шигшээ баг хагас шигшээд шалгарахын төлөө АНУ-тай тоглоно

    🤝Мэдээллийн хамтрагч: Миний арьс арчилгаа Nivea брэнд

    Nivea хөлс дарагч нь "Хар, цагаан хувцсанд ямар ч толбо үлдээхгүй. Хөлрөлт, хөлсний үнэрээс 72цаг найдвартай хамгаалж, танд хуурай тухтай мэдрэмжийг өгнө."

    🤝Спортыг Дэмжигч: DDish

    𝐒𝐔𝐏𝐄𝐑 болон 𝐇𝐀𝐏𝐏𝐘 багцаа 𝟑 сараар сунгаад 𝟐𝟎% хүртэлх хөнгөлөлт эдлээрэй.

    🤝Мэдээллийн хамтрагч: TG SPORT Тод Гялалз