Монгол улсын шийслэл Улаанбаатар хотын төв талбайд зохиогдож буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ тав дахь өдрөө амжилттай үргэжилж байна. Өнөөдөр Монгол улсын эмэгтэй шигшээ баг дахин нэг түүх бүтээлээ. Учир нь Олимпын хүрэл медальт, ДАШТ-ий аварга, хүрэл медаль, ААШТ-ий иж бүрэн медальт, энэ тэмцээний чансааны нэгт бичигдэж байсан БНХАУ-ын шигшээ багийг нэмэлт цагт 21-19 харьцаатай, эх нутгийнхаа талбайд буулгаж авлаа.
Тус тоглолтод Б.Ариунцэцэг 9 оноо, 6 самбар /хожлын оноо/, О.Хулан 8 оноо, 1 самбар, Н.Нандинхүсэл 4 оноо 3 самбар тус тус авсан байна.