MSports logo
Аарон Гордон Денвертэй хамт дахин 4 жилийг хамт өнгөрүүлэхээр өндөр дүнтэй гэрээ үзэглэжээ
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 22

  • Аарон Гордон Денвертэй хамт дахин 4 жилийг хамт өнгөрүүлэхээр өндөр дүнтэй гэрээ үзэглэжээ

    Денвер Наггетс багийн довтлогч Аарон Гордон багтайгаа дөрвөн жилийн 133 сая долларын гэрээ үзэглэжээ. 2028-2029 оны улиралд тоглогчийн сонголтоор гэрээг цуцлах боломжтой уг гэрээ нь 2025-26 оны улирал хүрэл жил бүр 23 сая доллар авах дараа жилээс нь урамшуулал дээр нэмээд цалин нь нэмэгдэх замаар үргэлжилнэ.

    2022-2023 оны улиралд аварга авахад Денвер Наггетс багт том тус хүргэж, багийн чухал гишүүн гэдгээ харуулсан түүнд энэхүү гэрээ олон боломжийг олгож байна. Гол хамгаалагч Кентавиус Колдуэлл-Попыг энэ зун Орландо Мэжик багт алдсан тэд түүнтэй ижил чухал хамгаалагчаа алдахыг хүсээгүй нь ойлгомжтой. Гордон 2023-2024 оны улиралд 13.9 оноо, 6.5 самбар дунджилж, 55.6%-тай довтолсон байна.


    Аарон Гордон Денвертэй хамт дахин 4 жилийг хамт өнгөрүүлэхээр өндөр дүнтэй гэрээ үзэглэжээ

    Замналынхаа эхний 6,5 жилийг Орландод өнгөрүүлсний дараа Гордон 2021 онд Денвер Наггетс багт сонгогдсон юм. Түүний олон талт хоёр байрлалын чадвар нь багийн супер одууд болох Никола Жокич, Жамал Мюррей нартай төгс гэмээр зохицдог ба тэдний аюултай довтолгооны хувилбарууд ямар багийн толгойны өвчин болсоор байгаа. Өдгөө 29 настай Гордон шинэ өмсгөлийн дугаартайгаар NBA-ийн 11 дэх улиралдаа тоглоход бэлэн болжээ. Тэрбээр тавдугаар сард автомашины ослоор нас барсан ах Дрю Гордондоо хүндэтгэл үзүүлж 50 дугаараа 32-оор сольсон юм.