MSports logo
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Сэйхакухо Ө.Дэмиджамц Жонидан зиндаанд уналгүй түрүүлжээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 26

  • Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Сэйхакухо Ө.Дэмиджамц Жонидан зиндаанд уналгүй түрүүлжээ

    Японы сүмо бөхийн холбооноос Токиод шинэ бөхийн шалгалтад орох 11 залуугийн нэрийг зарлаж, тэр дундаас шинжээчдийн анхаарлыг ихэд татаж байсан бөх бол Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Дэмиджамц байлаа. Тэрбээр 2000 оны наймдугаар сарын 24-нд төрсөн ба 193 см өндөртэй, 135 кг жинтэй ажээ.

    Миягино дэвжээ нь Их аварга Хакүхогийн дэмжээ юм. Ө.Дэмиджамц 2016 онд Японы Тоттори жёохокү сургуульд элсэж Дошишя их сургуулийн сүмо бөхийн багт байхдаа бүх Японы аварга шалгаруулах оюутны тэмцээнд оролцож, Каназавагийн тэмцээнд түрүүлж байв.

     

    Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Сэйхакухо Ө.Дэмиджамц Жонидан зиндаанд уналгүй түрүүлжээ

    Сэйхакухо Ө.Дэмиджамц амжилтаа улам бататгаж одоо ч эрчээ алдалгүй  Жонидан зиндаанд уналгүй түрүүлжээ. 

    Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо аваргын шавь, Дархан аварга Г.Өсөхбаярын дунд хүү Сэйхакухо Ө.Дэмиджамц мэргэжлийн сумо бөхийн Жонидан зиндааны энэ сарын барилдаанд 7-0 амжилт үзүүлжээ. Тэрбээр мэргэжлийн сумо бөхөд ороод хоёр дахь башёдоо барилдаж байгаа юм.

    Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Сэйхакухо Ө.Дэмиджамц Жонидан зиндаанд уналгүй түрүүлжээ