Өчигдөр олимпын ганцаарчилсан 32.4км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн Монголын цагаар 22 цагт болж Дэлхийн шилдэг 34 тамирчны нэрсийг баталж, Ази тивээс зөвхөн Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамцын нэрийг баталсан байна.
Ганцаарчилсан гараатай тэмцээнд ОУХМ Б.Тэгшбаяр уралдах байсан боловч UCI-ийн шийдвэр өөрчлөгдөж, Азиас 10-аад орон олимпын 1 эрх авсны Казахстан, Монгол, Япон улсуудад 2 зайд уралдах 2 эрх олгожээ. Олимпын ганцаарчилсан зайд уралдах Дэлхийн шилдэг 34 тамирчны тоонд ОУХМ С.Жамбалжамц багтжээ.
Б. Тэгшбаярын хувьд Жамбалжамцын бэлтгэл хангагчаар буюу сэлгээнд бэлтгэгдэж оролцоно. Тэмцээн 7 сарын 27-ны өдөр монгол цагаар 22:30 цагт эхэлнэ.
Засмал замын ганцаарчилсан уралдаанд ОУХМ С. Жамбалжамц уралдана
Н
Нанва
7 сарын 26