MSports logo
Бокс: О.Есүгэн, М.Энхжаргал нарийн өрсөлдөгчид тодорлоо
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 26

  • Бокс: О.Есүгэн, М.Энхжаргал нарийн өрсөлдөгчид тодорлоо

    “Парис 2024”- зуны олимпын наадмын боксын төрлийн сугалаа явагдаж өндөрлөлөө. Манай улсаас эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал эхний даваандаа 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Италийн тамирчин Чараабитай учраа таарлаа.
    Харин 50 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн "Рио-2016" олимпын хүрэл медальт, Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Колумбийн тамирчин Валиансатай тулалдах учраа таарав. Колумбийн тамирчин өнөө жил 35 настай олимп, дэлхийн медальтай хүндхэн өрсөлдөгч юм.

    О.Есүгэн олимпод оролцох эрхээ Ханжоу-2023 Азийн наадмаас авсан бол М.Энхжаргал Тайландад болсон сонирхогчдын боксын олимпын эрхийн сүүлийн тэмцээнээс 54 кг-ын жинд эрхээ авсан юм.