MSports logo
Techno4k замналынхаа анхны "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 25

  • Techno4k замналынхаа анхны "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хүртлээ

    Цахим спортын Counter Strike төрлийн хамгийн өндөр зэрэглэлийн Esports world cup 2025 тэмцээн Саудын Арабд амжилттай зохиогдож өндөрлөлөө.

    Уг тэмцээн Монголчуудын хувьд тэр дундаа The MongolZ багийн хувьд түүхэн өдөр тохиолоо. Тодруулбал The MongolZ баг Гранд Финалд шалгарч Европын Aurora Gaming багийг 3-0 харьцаатай буулгаж аван S-Tier-ийн тэмцээнд түрүүллээ. Ийнхүү The MongolZ баг 500,000 долларын шагнал авахын сацуу ранкны 1000 оноо нэмэгдсэн баярт мөч тохиож байна.

    Techno4k замналынхаа анхны "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хүртлээ

    Мөн уг тэмцээний туршид гайхалтай тоглолт үзүүлсэн Techno4k буюу М.Содбаяр Esports World Cup-ийн шилдэгийн шилдэг тоглогч буюу MVP-ийн цом хүртлэээ. Тэрбээр тэмцээний туршид 1.39 үнэлгээ авсан байна. Энэ нь түүний замналын анхны MVP юм.

    Techno4k замналынхаа анхны "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хүртлээ

    20 настай тэрбээр Саудын Арабт болсон тэмцээнд нэгээс олон цуврал тоглосон тоглогчдоос 1.39 үнэлгээ авч, хамгийн өндөр үнэлгээ авсан тоглогчоор тодорсон бол Исмаилкан "⁠XANTARES⁠" Дорткардеш (1.30), Матью "ZyWОо" Хербаут (1.29) болон Ильясймов нар удаалжээ.

    The MongolZ-оос багийн IGL "⁠bLitz" Б.Гарьдмагнай 1.25 оноогоор хоёрдугаар байрт орсон бол "⁠Senzu⁠" М.Азбаяр 1.16 оноогоор удаалсан байна.

    Ийнхүү Techno4K тэмцээний шилдгээр тодорч, 10,000 долларын шагналын эзэн болж байна.

    Techno4k замналынхаа анхны "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг хүртлээ