MSports logo
Демаркус Казинс: “Би сагс тоглох гэж ирсэн, ажлаа ч хичээнгүйлэн хийх болно”
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 7

  • Демаркус Казинс: “Би сагс тоглох гэж ирсэн, ажлаа ч хичээнгүйлэн хийх болно”

    Өнөөдөр Монголын сагсан бөмбөгийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн, Дэлхийн сагсан бөмбөгийн газрын зурагт Монгол улсын дахин тодотгосон үйл явдал болж байна. Учир нь NBA-ийн супер од, Бүх-Оддын тоглолтод 4 удаа сонгогдож явсан. НБА-ийн будагтай талбайн мангас гэгдэж Boogie Man хочит Демаркус Казинс Монголд ирлээ. Тэрбээр ирэх ирэхдээ зүгээр нэг аялах гэж биш Үндэсний Дээд лигийн талбайд Сэлэнгэ Бодонс багийн хамтаар Плэй-оффын шатанд өрсөлдөхөөр, талбайд өөрийн ур чадвараа гайхуулахаар, Бодонс багийг аварга авахад хөтлөхөөр ирж байна.

    Демаркус Казинс: “Би сагс тоглох гэж ирсэн, ажлаа ч хичээнгүйлэн хийх болно”

    Казинс 2010 онд 5 дахь сонголтоор Сакреметно Кингс багт сонгогдож түүнээс хойш Пеликанс, Голден Стэйт Уарриорс, Хьюстен Рокетс, Лос Анжелес Клипперс, Бакс, Денверс Наггетс зэрэг багуудад 2023 он хүртэл тоглосон. Улмаар олон улсын лигүүдэд тоглож эхэлсэн ба Пуерто Рико, Тайван зэрэг улсын Дээд лигүүдэд тоглосон юм. Харин АНУ-аа төлөөлөн 2016 оны Риогийн олимпоос Алтан медаль, 2014 оны Испанид болсон ДАШТ-д мөн Алтан медаль хүртэж байжээ. 

    Хамгийн сүүлд Тайваны Т1 лигт тоглохдоо Тайван Бийр Лиопард багийн хамт аваргын цом хүртэж, Финалын Үнэ цэнтэй тоглогч, Улирлын Үнэ цэнтэй тоглогчийн шагналуудыг хүртсэн билээ.



    Плэй-оффын гал гарсан өрсөлдөөн эхлэх гэж буй энэ цаг үед Сэлэнгэ Бодонс баг BCH Knights багтай эхний шатанд учраа таарсан юм. Ахмад Силла, Б.Батбаяр, Б.Батзолбоо, Э.Цэрэнбаатар тэргүүтэй тоглогчидтой хамт тун удахгүй дээд лигийн талбайд өрсөлдөнө.