MSports logo
Тусгай Олимпын өвлийн наадамд оролцохоор Монголын баг тамирчид
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 7

  • Тусгай Олимпын өвлийн наадамд оролцохоор Монголын баг тамирчид

    4 жил тутам зохион байгуулагддаг Тусгай Олимпын өвлийн наадам эхлэхэд ганц хоног үлдлээ. Дэлхийн 100 гаруй орны 1500 тамирчин өвлийн спортын 8 төрлөөр өрсөлдөнө. Турины өвлийн олимп туслахаар дэлхийн өнцөг булан бүрээс 2000 гаруй сайн дурын залуус цуглаад байна.

    1000 орчим дасгалжуулагч, эмч, албаны хүмүүсээс гадна хүүхэд залуусаа дэмжихээр 2000 гаруй эцэг эх албан мандаттай оролцохоос гадна 1300 гаруй хүндэт зочид урилгаар ирнэ. Энд дэлхийд алдартай урлаг, спортын одуудаас гадна олон улсуудын төр, засгийн тэргүүн, сайдууд, том компанийн төлөөлөл буй. "Хүртээмжэй нийгмийн төлөөх дэлхийн удирдагчдын эвсэл"-ийн анх санаачлан үүсгэн байгуулсан цөөн улсын нэг нь Монгол бөгөөд энэ эвслийн дээд хэмжээний уулзалт Туринд болно.

    Эдгээрээс гадна хүний эрх, хүртээмжтэй нийгмийн төлөө ажилладаг 100 манлайлагч залуус Туринд хуран чуулж хэлэлцүүлэг хийнэ. Өвлийн олимпын дэлхийн 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлахаар мандатаа авчээ.

    Монгол Улсын баг тамирчид тус наадамд оролцохоор Итали улсыг зорьж байна.

    Тусгай Олимпын өвлийн наадамд оролцохоор Монголын баг тамирчид
    Тусгай Олимпын өвлийн наадамд оролцохоор Монголын баг тамирчид
    Тусгай Олимпын өвлийн наадамд оролцохоор Монголын баг тамирчид