MSports logo
ОУОХ 2030 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДСЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ ДАРААГИЙН ЧУУЛГАНД ЗАРЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХОЙШЛУУЛАВ
  • А
    Админ

    12 сарын 6

  • ОУОХ 2030 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПИЙН НААДСЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ ДАРААГИЙН ЧУУЛГАНД ЗАРЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХОЙШЛУУЛАВ

    Олон улсын олимпийн хороо 2030 оны өвлийн олимп, паралимпийн наадмын зохион байгуулагчийг зарлахаа хойшлуулсан тухай Гүйцэтгэх зөвлөлийн хоёр дахь өдрийн хуралдааны дараа мэдэгдлээ. Ирэх жил Мумбайд болох чуулганд зарлах магадлалтай байсан ч ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл Ирээдүйн зохион байгуулагч комисст нэмэлт цаг олгохоор шийджээ. Олимпийн наадмын гүйцэтгэх захирал Кристоф Дубигийн хэлснээр,  Олимпийн наадмыг зохион байгуулах комисст нэмэлт цаг гаргаж өгөхөөр болжээ. Олон улсын холбоод, Үндэсний олимпийн хороод, тамирчид, өвлийн спортын салбарын мэргэжилтнүүд, Олон улсын паралимпийн хорооноос Ирээдүйн зохион байгуулагч комисс мөн зөвлөлдөх болно. Олимпийн зохион байгуулагчдыг сонгох шинэ уян хатан арга барилтай нийцэж байгаа гэж нэмж хэлжээ. Бритиш Колумбын засгийн газар Ванкуверын саналыг дэмжээгүй тул Саппоро, Солт Лэйк хотыг 2030 оны арга хэмжээний тэргүүн оролцогчид тооцож байсан ч Дуби уг арга хэмжээг зохион байгуулахад сонирхогч гурван хотод хандсан байна. Токио 2020-той холбоотой авлигын дуулианы дараа Саппоро 2030 оны Өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хамгийн боломжтой хот гэж эртнээс яригдаж байсан. Харин Солт Лейк хотын албаны хүмүүс 2034 оныг илүүд үзэхийг хүлээн зөвшөөрсөн бол мужийн засгийн газрын дэмжлэг дутмаг байсан нь Ванкуверын итгэл найдварыг сүйрүүлсэн юм. Мөн 2030, 2034 оны наадмын давхар шагналыг ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлөөр "өвлийн спортын тогтвортой байдлыг бий болгох" зорилгоор хэлэлцсэн нь тодорхой болсон ч энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна. Дашрамд сонирхуулахад, 2020 онд гаргасан тайланд өмнө нь өвлийн олимп зохион байгуулж байсан 19 хотын 10 нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2050 он гэхэд өвлийн спортын найдвартай газар болж чадахгүй гэж мэдэгджээ.