MSports logo
2024-2025 оны улиралд IHC Apes багт нэгдэхээр шуум гараад буй Монголчуудын эчнээ танил Эйрнэст Росс гэж хэн бэ?
  • Э
    Энхмандах

    9 сарын 10

  • 2024-2025 оны улиралд IHC Apes багт нэгдэхээр шуум гараад буй Монголчуудын эчнээ танил Эйрнэст Росс гэж хэн бэ?

    Earnest Lee Ross JR /Бага Эрнест Ли Росс/

    Тэрээ 1991.01.27-нд АНУ-ын Гуам мужид төрсөн.

    Өндөр: 198 см

    Жин: 102 кг

    Байрлал: Хамгаалагч /SG, SF/

    2024-2025 оны улиралд IHC Apes багт нэгдэхээр шуум гараад буй Монголчуудын эчнээ танил Эйрнэст Росс гэж хэн бэ?

    Ахлах сургуулийн амжилт:

    Хойд Каролинагийн Кари хотын Panther Creek ахлах сургуулийн багт 2007-2008 оны улиралд 26 оноо, 8 самбар, 5 дамжуулалт дундчилсанаар All-State Class 4A багт нэрлэгдсэн.

    2008-2009 оны улиралд Хойд Каролинагийн Кари хотын Panther Creek ахлах сургуулийн багтаа дахин тоглож 21 оноо, 6 самбар, 5 оновчтой дамжуулалт дундчилж 2 дахь жилдээ All-State Class 4A багт дахин нэрлэгдэж Tri-Eight Conference-ийн оны шилдэг тоглогч болж тухайн жилийнхээ Хойд болон Өмнөд Каролинагийн бүх оддын тоглолтонд оролцож 16 оноо, 10 самбараар багаа тэргүүлсэнээр түүний ахлах сургуулийн улирал маш амжилттай өндөрлөж Auburn-ны их сургуулийн багт нэгдсэн.  


    2024-2025 оны улиралд IHC Apes багт нэгдэхээр шуум гараад буй Монголчуудын эчнээ танил Эйрнэст Росс гэж хэн бэ?

    Коллежийн амжилт:

    2009-2010 оны улиралд NCAA-ын 1-р дивизоны Auburn Tigers багт 13.4 минутанд 2.8 оноо 3 самбар дундчилсан. Улирал эхлэхээс өмнө багийн гарааны тоглогч Tay Waller гэмтсэнээр түүнд гараанд гарах боломж олдож улирлын эхний 7 тоглолтыг гараанд гарч тоглосон нь Auburn их сургуулийн багийн хувьд 1-р курсын оюутан гараанд гарсан цөөн тохиолдлуудын нэг болж байв.   

    2010-2011 оны улиралд NCAA-ын 1-р дивизоны Auburn Tigers багт 31.8 минутанд 13.1 оноо 6.6 самбар, 2.1 дамжуулалт, 1.4 таслалт дундчилсан. Энэ улиралд тэрээр нэг тоглолтонд дундчилж байсан 2.8 оноогоо 13.1 болгон нэмэгдүүлсэн төдийгүй багаа 13 удаа оноогоор тэргүүлж нэг тоглолтонд авсан хувийн дээд оноогоо 30 болгож, тухайн улиралдаа багийнхаа хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон.

    Үүний дараагаар буюу 2011.05.25-ны өдөр багаа орхиж байгаагаа зарлаж 2011.06.21-нд Missouri их сургуулийн багтай гэрээ байгуулсан.    

    2012-2013 оны улиралд NCAA-ын 1-р дивизоны BIG-12 бүсийн Missouri Tigers багт 25.3 минутанд 10.3 оноо, 5.0 самбар, 1.1 дамжуулалт, 1.2 таслалт дундчилсан. Энэ улиралд түүний хувьд бага оноо дундчилсан хэдий ч 3 онооны шидэлтийн хувь 41.7 байсан нь хамгийн шилдэг үзүүлэлт нь байв.  

    2013-2014 онуудад NCAA-ын 1-р дивизоны BIG-12 бүсийн Missouri Tigers багт 31.9 минутанд 14.0 оноо, 6.0 самбар, 1.4 дамжуулалт, 1.3 таслалт дундчилсан. Улиралд 1 тоглолтонд хамгийн дээд тал нь 28 оноо авч, 7 тоглолтонд 20+ оноо авсан.

    NBA workouts:

    Тэрээр коллежоо төгсөөд Лос Анжелес Клипперс б.агийн мини-комбинад суралцаж, Вашингтон Визардс, Миннесота Тимберволвес, Хьюстон Рокетс багуудаар хичээллэж NBA-ын драфтад нэрээ өгсөн боловч сонгогдоогүй.


    2024-2025 оны улиралд IHC Apes багт нэгдэхээр шуум гараад буй Монголчуудын эчнээ танил Эйрнэст Росс гэж хэн бэ?

    Мэргэжлийн карьер:

    Түүний хувьд анх 2014 онд Австралийн лигт мэргэжлийн карьераа эхлүүлсэн. Ахиллесийн гэмтэлийн улмаас эхний улирлаа өнжиж байв.


    2014-2015 оны улиралд Австралийн лигийн Perth Wildcats багт 3.3 оноо, 2.3 самбар.

    2016 онд Австралийн лигийн Ballarat Miners багт 19.9 оноо, 7.9 самбар, 5.0 дамжуулалт, 2.1 таслалт.

    2016-2017 оны улиралд Даний лигийн Team FOG Naesrved багт 14.7 оноо, 6.4 самбар, 1.7 дамжуулалт, 1.6 таслалт.

    2017 онд Шинэ Зеландын лигийн Super City Ranger багт 19.1 оно, 5.8 самбар, 1.6 дамжуулалт, 1.5 таслалт.

    2017-2018 оны улиралд Катарын лигийн Al Wakrah багт 19.9 оноо, 8.7 самбар, 3.0 дамжуулалт, 1.8 таслалт.

    2018 онд Австралийн лигийн Geraldton Buccaneers багт 20.6 оноо, 7.1 самбар, 4.0 дамжуулалт, 1.9 таслалт.

    2018-2019 оны улиралд Катарын лигийн Al Ahli багт 18.6 оноо, 7.4 самбар, 3.6 дамжуулалт, 2.4 таслалт.

    2019 онд Австралийн лигийн Joondalup Wolves багт 19.5 оноо, 8.1 самбар, 4.2 дамжуулалт.

    2019 онд NBA-ын G-League South Bay Lakers багт 1.8 оноо 1.3 самбар.

    2021 онд Австралийн West Adelaide Bearcats багт 19.1 оноо, 11.0 самбар, 3.2 дамжуулалт.

    2021-2022 оны улиралд Японы лигийн Yokohama Excellence багт 13.5 оноо, 7.8 самбар, 2.1 дамжуулалт, 1.4 таслалт.

    2022-2023 Японы лигийн Toyoda Gosei Scorpions багт тоглож 17.5 оноо, 8.4 самбар, 2.6 дамжуулалт, 1.8 таслалт дундчилсан байсан тоглогч юм.


    Тэрээр нийт 5 улсын буюу Австрали, Дани, Шинэ Зеланд, Катар, Японы лигүүдэд тоглож байсан.

    2019 онд Joondalup Wolves багт тоглож байхдаа Австралийн лигийн Гранд финалд хүрсэн нь түүний хувьд мэргэжлийн хамгийн том амжилтуудын нэг байсан юм.

    Түүний хувьд NBA-д тоглох мөрөөдлөө орхиогүй байсан бөгөөд 2019 онд Лос Анжелес хотын NBA G лигийн Саут Бэй Лейкерс багт 2019.10.26-ны өдөр нэгдсэн боловч ердөө 4 тоглолтонд оролцож 1.8 оноо, 1.3 самбар дундчилж 2019.12.03 өдөр баг нь гэрээгээ цуцалсан юм. 


    2024-2025 оны улиралд IHC Apes багт нэгдэхээр шуум гараад буй Монголчуудын эчнээ танил Эйрнэст Росс гэж хэн бэ?

    Олон улсын карьер:

    Тэрээр 2018 онд анх удаа Гуамын шигшээ багт нэгдсэн.

    2018.11-р сард 2021 оны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудад Гуамын шигшээ багийн бүрэлдэхүүнд 6 тоглолтонд оролцож 22 оноо дундчилж 6 хожилтой, хожигдол амсалгүй дараагийн шатанд шалгарч байв.

    o  Фижи арлын багийн эсрэг 19 оноо 3 самбар, 2 дамжуулалт,

    o  Сингафурын багийн эсрэг 19 оноо 3 самбар, 2 дамжуулалт,

    o  Тайландын багийн эсрэг 31 оноо, 5 самбар, 5 таслалт,

    o  Индонезийн багийн эсрэг 13 оноо, 10 самбар, 2 таслалт,

    o  Макаогийн багийн эсрэг 17 оноо 4 самбар, 1 дамжуулалт,

    o  Малайзийн багийн эсрэг 33 оноо 4 самбар, 3 дамжуулалт,


    Мөн 2023.02 сард МУ-д зохион байгуулагдсан 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтонд Гуамын шигшээ баг шалгарахад багийнхаа гол тоглогч нарын нэг байсан нь бидний эчнээ танил болсон юм.

    МУ-ын багийг 82-81 харьцаатай хожсон тоглолтонд 19 оноо, 6 самбар, 6 таслалт, 8 дамжуулалт өгсөн төдийгүй алсын зайнаас 5 удаа оновчтой болгосоноос чухал мөчид оновчтой болгож байсан түүний алсын шидэлтүүд МУ-ын шигшээ багийг хожиход чухал нөлөө үзүүлж байсыг санаж байгаа билээ. Тэгвэл тэрээр Монголын Дээд лигийн 2024-2025 оны улиралд IHC Apes багийн бүрэлдэхүүнд тоглохоор болсон талаар албан бус эх сурвалжууд мэдээллэж байна. Дээд лиг 2024.10.15-ны өдөр эхэлнэ.


    2024-2025 оны улиралд IHC Apes багт нэгдэхээр шуум гараад буй Монголчуудын эчнээ танил Эйрнэст Росс гэж хэн бэ?

    Нийтэлсэн: Н.Энхмандах