MSports logo
Чөлөөт болон сонгомлын 20 нас хүртэлх залуучуудын ДАШТ-д Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 5

  • Чөлөөт болон сонгомлын 20 нас хүртэлх залуучуудын ДАШТ-д Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө

    Бөхийн төрлүүдийн U20 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 2-ны өдөр Испанийн Понтеведра хотод эхэлсэн ба нийт 700 орчим тамирчид өрсөлдөж байна.

    Тэмцээн сонгомол бөхийн төрлөөр эхэлж, эмэгтэйчүүдийн тэмцээнээр үргэлжилж байгаа юм.

    Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр 50кг, 55кг, 59кг, 68кг, 76 кг-ын жингийн бөхчүүд дэвжээнд гарахад манай тамирчдаас 55кг-д оролцож буй Б.Халиун финалд шалгарч, алтан медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. 


    Чөлөөт болон сонгомлын 20 нас хүртэлх залуучуудын ДАШТ-д Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөнө

    Тэрбээр эхний тойрогт Канадын тамирчныг 11-0, дараа нь Азербайжаны бөх Самадоваг 6-2, хагас шигшээд Японы тамирчин Карина Хондог 1-1 харьцаатай сүүлчийн оноогоор ялжээ.

    Ингэснээр аваргын алтан медалийн төлөө АНУ-ын бөх Кристелл Н.Родригестэй хүч үзнэ. Испанийн Понтеведра Улаанбаатар хотуудын хооронд -6 цагийн зөрүүтэй бөгөөд медалийн төлөөх барилдаан орон нутгийн цагаар 18:00, манайх цагаар шөнийн 00.00 цагт эхэлнэ.

    Дашрамд сонирхуулахад, Б.Халиун нь эгч Б.Хулангийн хамтаар энэ тэмцээнд оролцож байгаа бөгөөд дасгалжуулагчаар нь олимпын 14 алтан медалийг эх орондоо авчирсан Японы домогт дасгалжуулагч Сакае Казухито ажилладаг гэнэ.