MSports logo
Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Зүүн Тиморын эсрэг хариуцлагатай тоглолт хийхэд бэлэн боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 5

  • Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Зүүн Тиморын эсрэг хариуцлагатай тоглолт хийхэд бэлэн боллоо

    Монголын Үндэсний шигшээ баг 2027 онд Саудын Араб улсад зохиогдох Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх Плэй-Оффын шийдвэрлэх хоёр тоглолтыг Зүүн Тиморын багийн эсрэг хийх билээ. Эхний тоглолт Индонези улсын Жакарта хотод өнөөдөр буюу 09-р сарын 05-ны өдөр 15:30 цагаас тоглоно. Б.Гарьдмагнай дасгалжуулагчтай манай Үндэсний шигшээ баг Индонези улсад 09-р сарын 1-нд очсон ба талбайн бэлтгэлээ базааж, өнөөдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоход бэлэн болоод байна. 

    Харин хоёр дахь тоглолтыг Монгол улс талбайдаа хүлээн авах ба 9-р сарын 10-ны 16:00 цагаас Хөлмбөгийн холбооны талбайд зохиогдоно.

    Ерөнхий дасгалжуулагч Б.Гарьдмагнай шигшээ багтаа нийт 23 хүнийг дуудсан. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 

    Өнөөдөр Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ баг Зүүн Тиморын эсрэг хариуцлагатай тоглолт хийхэд бэлэн боллоо

    Хаалгач:

    Э.Мөнх-Эрдэнэ

    Б.Ариунболд

    Х. Цэнгүүн

    Хамгаалагч:

    О.Мөнх-Оргил

    Б.Ууганбат

    Т.Дөлгөөн

    Г.Бат-Оргил

    Б.Амгаланбат

    А.Чинзориг

    П.Баярцэнгэл

    Д.Төрбат


    Хагас хамгаалагч:

    Х.Цэн-Аюуш

    Б.Батмөнх

    А.Сод-Мөнх

    А.Дөлгөөн

    А.Тэмүүжин

    Т.Содбилгүүн

    Г.Гантогтох

    Б.Цогтбаяр


    Довтлогч:

    Г.Ганбаяр

    О.Мижиддорж

    Н.Наранболд

    Б.Мөнх-Эрдэнэ зэрэг тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын хөлбөмбөгийн шигшээ багтаа амжилт хүсье!

    Гэрэл зургийн Монголын Хөлбөмбөгийн холбоо хуудсаас:

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover