Гриффин Instagram болон X дээр өөрийн 13 жилийн замналын тухай эргүүцэлсэн бодлоо нийтэлсэн бөгөөд тэрбээр сагсан бөмбөгийг хамгийн өндөр түвшинд тоглож чадсандаа талархаж байгаагаа илэрхийлж, мөн түүнд тусалсан гэр бүл, төлөөлөгчдөө талархал илэрхийлэв.
"Би өөрийгөө сагсан бөмбөгийн тухай захидал бичиж, зодог тайлж байгаагаар хэзээ ч төсөөлж байгаагүй... Тэгээд ч би тэгэхийг хүсээгүй. Гэхдээ би карьераа эргэцүүлэн бодох тусам тэр мэдрэмж минь илүү нэмэгдэх болжээ. Миний илэрхийлэхийг хүссэн нэг зүйл бол талархал байлаа.
Би зөвхөн сайхан мөчүүдэд ч биш. Ялалт, ололт амжилт, тохолтууд, гэр бүл, найз нөхөд, шүтэн бишрэгчид, багийн андууд, дасгалжуулагчидтайгаа өнгөрүүлсэн мартагдашгүй мөчүүдэд талархаж байна. Миний амьдралд асар их хувь нэмэр оруулсан хүмүүс байгаа. Гэхдээ энэ богино захидалдаа би эцэг эх, Томми, Гэйл, ах Тейлор нартаа надад болзолгүй дэмжлэг үзүүлж, удирдан чиглүүлсэнд нь талархах ёстой. Оюун санаанд минь тууштай дуу хоолой болж миний өрсөлдөөн тоглолтуудад зөвлөж ирсэнд баярлалаа." гэжээ