MSports logo
“Улаанбаатар опен-2026” тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ
  • М
    Мөнхбаясгалан

    6 сарын 5

  • “Улаанбаатар опен-2026” тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

    Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод сонгомол бөхийн дэлхийн чансаа олгох олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд энэ сарын дөрөвний өдөр эхэлсэн.

    “Улаанбаатар опен-2026” тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

    Энэ тэмцээнд 23 орны 300 тамирчин 30 алтан медалийн төлөө хүч сорьж байгаа бөгөөд нийт тамирчдын 198 нь эрэгтэй, 99 эмэгтэй аж. Манай улсад ирсэн тамирчдын олимпын наадам, ДАШТ, тивийн АШТ-ий медальтай тамирчид цөөнгүй оролцож байна. Тухайлбал, дэлхийн хошой аварга, “Парис-2024” олимпын наадмын мөнгөн медальт Рахман Амузадхалили, “Парис-2024” олимпын наадмын аварга Магомед Рамазанов, 2025 оны дэлхийн аварга Хан Чон Сон, 2024 оны дэлхийн аварга Моэ Киёока, 2026 он гарснаас хойш нэг ч ялагдаа яваа Ази тивийн аварга Сужеет тэргүүтэн Монголын дэвжээнд өрсөлдөж байна. Энэтхэгийн шигшээ багийнхан хамгийн өргөн бүрэлдэхүүн буюу 45 тамирчнаа уг тэмцээнд сойж байгаа юм.

    “Улаанбаатар опен-2026” тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

    Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн долоон жингийн барилдаан болсноос манай тамирчид хоёр жинд нь медаль хүртэж, шагналын тавцанд гарлаа. Тодруулбал, 55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер М.Даваанбанди мөнгөн медаль хүртэв. Тэрбээр финалд өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, Ираны тамирчин Паям Фарзад Ахмадид оноогоор цэвэр ялагдсан юм. М.Даваабандийн хувьд, “Улаанбаатар опен” тэмцээнээс хоёр дахь жилээ дараалан медаль гардсан нь энэ. Тэр өнгөрсөн жил хүрэл медаль гардаж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан медалийн өнгөө хувиргалаа.

    “Улаанбаатар опен-2026” тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

    Тэгвэл эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Г.Ганхуяг Венесуэлийн бөх Хуан Диаз Бланког даралтаар цэвэр ялснаар “Улаанбаатар опен” тэмцээнээ хоёр жил дараалан хүрэл медаль хүртлээ. Түүний жинд Энэтхэгийн тамирчин Нитеш түрүүлсэн байна.

    “Улаанбаатар опен-2026” тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль хүртлээ

    Өнөөдөр сонгомолын 60, 63, 130 кг, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 59, 72 кг-ын жингийн барилдаан болон “Улаанбаатар опен-2026” тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа болно.