MSports logo
FIBA 3x3: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд ДАШТ-ээ өндөрлүүллээ
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 5

  • FIBA 3x3: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд ДАШТ-ээ өндөрлүүллээ

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польш улсын нийслэл Варшав хотноо 6-р сарын 1-с эхэлсэн бөгөөд манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд тэмцээнээ хэсгийн шатнаас өндөрлүүллээ.

    FIBA 3x3: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд ДАШТ-ээ өндөрлүүллээ

    Манай эрэгтэй шигшээ баг тэмцээний B хэсэгт багтсан бөгөөд өчигдөр хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо АНУ болон Латвийн шигшээ багийн эсрэг хийж, АНУ-ын багт 19-22, Латвийн шигшээ багт 12-21 харьцаатайгаар хожигдож, хэсэгтээ 1 хожил, 3 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ. Манай шигшээ баг АНУ-ын шигшээ багийн эсрэг тоглолтод А.Ананд багаа манлайлж, 8 оноо, Г.Дөлгөөн 5 оноо, Э.Сугар-Очир 4 оноо, Г.Болор-Эрдэнэ 2 оноо тус тус авсан бол Латвийн шигшээ багийн эсрэг тоглолтод Э.Сугар-Эрдэнэ 5 оноо, Г.Болор-Эрдэнэ 5 оноо, Г.Дөлгөөн 2 оноо тус тус авсан байна.

    FIBA 3x3: Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд ДАШТ-ээ өндөрлүүллээ

    Өнгөрсөн жил нутагтаа зохион байгуулсан ДАШТ-ий дэд аварга манай эмэгтэй шигшээ баг тэмцээний B хэсэгт багтсан бөгөөд өчигдөр хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо АНУ болон Унгарын шигшээ багийн эсрэг тоглож, АНУ-ын шигшээ багт 17-20, Унгарын шигшээ багт 6-17 харьцаатай хожигдож, хэсэгтээ 4 хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ. Манай шигшээ баг АНУ-ын шигшээ багийн эсрэг тоглолтод О.Хулан 14 оноо авч багаа тэргүүлсэн бол Б.Болор-Эрдэнэ 2 оноо, Б.Ариунцэцэг 1 оноо тус тус авсан бол Унгарын шигшээ багийн эсрэг тоглолтод О.Хулан 3 оноо, Б.Ариунцэцэг 3 оноо тус тус авсан байна.