MSports logo
2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?
  • П
    Пүрэвлхагва

    6 сарын 5

  • 2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    2026 оны Хойд Америкт болох Хөлбөмбөгийн ДАШТ (6-р сарын 12-с 7-р сарын 20 хүртэл үргэлжилнэ). ДАШТ дуусах үед тэмцээний багийн болон хувь тоглогчдын олон дээд амжилт шинэчлэгдэх өндөр магадлалтай байна. Энэ удаа анх удаа ДАШТ-д оролцох багийн тоо 32-оос 48 болж нэмэгдэж, тоглолтын тоо 64-өөс 104 болж өснө. Үүнд шөвгийн 32-ын шат нэмэгдэж байгаа нь гол нөлөөтэй. Илүү олон тоглолт болно гэдэг нь тоглогчид, дасгалжуулагчид болон шигшээ багуудад өмнө нь хүрэхэд бэрх санагдаж байсан амжилтуудыг эвдэх илүү их боломж олгоно гэсэн үг.

    1930 онд Уругвайд болсон анхны ДАШТ-ээс хойш олон үеийн тоглогчид, дасгалжуулагчид дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том тайзан дээрх мартагдашгүй тоглолтуудаараа спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн билээ. Гоол, шар болон улаан хуудас, тоглолтын тоо зэрэг олон үзүүлэлтээр энэ зун ямар рекордууд эвдэгдэх боломжтой вэ? Мөн эсрэгээрээ, ямар рекордууд одоохондоо бараг хүршгүй мэт санагдаж байна вэ?

    Дасгалжуулагчийн хамгийн олон хожил: Хельмут Шён (Баруун Герман), 16

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    Helmut Schön 1966–1978 оны хооронд Баруун Германы шигшээг удирдахдаа дөрвөн удаа ДАШТ-д дараалан оролцож, ДАШТ-ий түүхэн дэх хамгийн гайхалтай дасгалжуулагчийн цувралуудын нэгийг бүтээсэн. Тэрээр ДАШТ-д хамгийн олон тоглолт удирдсан рекордыг (25 тоглолт) эзэмшдэг бөгөөд 1966 онд багаа финалд хүргэж, 1970 онд гуравдугаар байр, 1974 онд аварга болгосон. Мөн тэрбээр 1972 оны Европын аварга болон 1974 оны ДАШТ-ийг зэрэг хүртсэн анхны дасгалжуулагч болсон. Үүнтэй ижил амжилтад хүрсэн цорын ганц хүн бол Vicente del Bosque бөгөөд тэрээр 2010 онд ДАШТ, 2012 онд Европын аваргад Испанийг түрүүлгэсэн.

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    Гэнэтийн муу үр дүн гарахгүй л бол Францын шигшээ багийн дасгалжуулагч Didier Deschamps Шёнгийн рекордыг давна гэж үзэж байна. Тэрээр Францын шигшээг удирдах хугацаандаа 2014 онд шөвгийн найм, 2018 онд ДАШТ-ий аварга, 2022 онд дэд аварга болсон бөгөөд нийт 19 тоглолтоос 14 хожил авсан. Францын шигшээ багийг энэ ДАШТ хүчтэй бүрэлдэхүүнтэй гэж харж байгаа бөгөөд хэсгийн сугалаа харьцангуй хөнгөн (Норвег, Сенегал, Ирак). Хэрэв Францын баг эрт хасагдахгүй, ДАШТ-д түрүүлж чадвал Didier Deschamps, Шёнгийн хожлын болон удирдсан тоглолтын рекордыг давахаас гадна, Италийн Vittorio Pozzo-той зэрэгцэн, хоёр удаа ДАШТ түрүүлсэн хоёр дахь дасгалжуулагч болох боломжтой.

    Нэг тэмцээний хамгийн олон гоол: 172 (2022)

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    2022 оны ДАШТ-д нийт 64 тоглолтод 32 баг оролцож, 172 гоол орсон нь дээд амжилт болсон бөгөөд нэг тоглолтын дундаж нь 2.69 гоол байв. Энэ нь өмнөх 171 гоолын дээд амжилтыг (1998, 2014 онуудад тогтоосон) давсан үзүүлэлт юм. 2026 оны ДАШТ-д багийн тоо 32-оос 48 болж, тоглолтын тоо 104 хүртэл өсөх тул энэ рекорд заавал эвдэгдэх төлөвтэй.

    Харьцуулбал, 1990 оны ДАШТ нэг тоглолтод дунджаар 2.21 гоолтой байсан нь түүхэнд хамгийн бага үзүүлэлт бөгөөд хамгаалалт давамгайлсан, бага гоолтой тэмцээн гэж тооцогддог. Хэрэв 2026 оны тэмцээн 1990 оны түвшинд тоглосон ч 104 тоглолтоор тооцвол нийтдээ ойролцоогоор 230 гоол орох бөгөөд энэ нь одоогийн рекордоос 50 гаруйгаар илүү байна. Харин 2022 оны 2.69 гоол/тоглолтын дунджийг давтвал нийт гоол 280 орчимд хүрч, одоогийн рекордоос 100 гаруйгаар илүү гарах боломжтой.

    40 наснаас дээш тоглогчдын тоглолтын оролцоо

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    ДАШТ-ий түүхэнд 1930 оноос хойш 40 ба түүнээс дээш насны ердөө 7 тоглогч л тоглолтод оролцож байсан бөгөөд эдгээр тоглогчид нь өөр өөр ДАШТ-д оролцсон байдаг. Харин 2026 онд энэ байдал эрс өөрчлөгдөх боломжтой бөгөөд энэ удаагийн ДАШТ нь хамгийн олон ахмад тоглогчидтой болох магадлалтай. Оролцож магадгүй 40 ба түүнээс дээш насны тоглогчдын дунд Португалын Cristiano Ronaldo (41), Германы Manuel Neuer (40), Босни-Герцеговины Edin Džeko (40), Шотландын Craig Gordon (43), Хорватын Luka Modrić (40), Уругвайн Fernando Muslera (40), Мексикийн Guillermo Ochoa (40) зэрэг тоглогчид багтаж байна. Мэдээж, эдгээр тоглогчид бүгд талбайд гарах нь баталгаагүй ч, тэднээс ердөө хоёр нь ч гэсэн нэг минут тоглосон тохиолдолд 2026 оны ДАШТ нь нэг тэмцээнд хамгийн олон 40+ насны тоглогч тоглолтод оролцсон дээд амжилтыг тогтоох болно.

    Хамгийн олон ДАШТ-ий гоол (нийт карьерт): Мирослав Клозе – 16

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    Miroslav Klose нь ДАШТ-ий түүхэнд нийт 16 гоол оруулснаар бүх цаг үеийн хамгийн мэргэн бууч хэвээр байна. Энэ рекорд маш удаан хугацаанд “хүршгүй” мэт байсан. 1958 онд Шведэд болсон тэмцээнд Just Fontaine нэг тэмцээнд 13 гоол хийсэн нь урт хугацаанд үл эвдэгдсэн өндөр үзүүлэлт байв. 1974 онд Gerd Müller ДАШТ-ий 14 дэх гоолоо хийж рекорд тогтоосон бөгөөд энэ амжилт 30 гаруй жил хадгалагдсан. Дараа нь 2006 онд Ronaldo Nazário 15 гоол хийснээр рекордыг эвдсэн бөгөөд удалгүй 2014 онд Miroslav Klose 16 дахь гоолоо оруулж (Бразилд болсон хагас шигшээ тоглолтод) өнөөг хүртэл үлдсэн дээд амжилтыг тогтоосон.

    Одоогоор хамгийн ойр байгаа хоёр нэр бол:

    • Lionel Messi – 13 гоол
    • Kylian Mbappé – 12 гоол

    Мөн дараах тоглогчид онолын хувьд боломжтой ч хол зайтай:

    • Cristiano Ronaldo – 8 гоол
    • Harry Kane – 8 гоол
    • Neymar – 8 гоол

    Хамгийн залуу Алтан шаахай (Golden Boot): Томас Мюллер, Герман, ДАШТ-2010 (20 нас)

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    2010 онд Өмнөд Африкт болсон ДАШТ-д Thomas Müller олон улсын тавцанд өөрийгөө таниулж, Германы шигшээ багийг 3-р байрт хүрсэн амжилтад 5 гоол оруулсан. Тэр үед ердөө 20 настай байсан бөгөөд ингэснээр ДАШТ-ий хамгийн залуу “Алтан шаахай”-н эзэн болсон төдийгүй тэмцээний “Шилдэг залуу тоглогч” шагналыг мөн хүртсэн. 16 жилийн дараа энэ рекордыг эвдэх хамгийн тод нэр дэвшигч нь Испанийн Lamine Yamal юм.

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    Одоогоор ердөө 18 настай Lamine Yamal аль хэдийн дэлхийн шилдэг залуу тоглогчдын нэг болж, спортын хамгийн шилдгүүдийн тоонд багтсан. 2024 оны Европын аваргад Испанийг түрүүлэхэд тусалсны дараа тэрээр ДАШТ-д шинэ үеийн гол нүүр царайгаар орж байна. Хэрэв Испани медалын төлөөх тоглолт хүртэл явж чадвал Yamal зөвхөн “Алтан шаахай”-н төлөө бус олон хувь тоглогчийн шагналын төлөө өрсөлдөх боломжтой.

    Гэхдээ түүний биеийн бэлэн байдал энэ зун чухал үүрэгтэй. Yamal улирлын сүүлээр гуяны булчингийн (hamstring) томоохон гэмтэл авсан бөгөөд сэргэлтийн явцад асуудал гарвал тоглолтын минут нь хязгаарлагдаж, гоолын боломж нь буурах эрсдэлтэй. (Испанийн шигшээ багийн мэдээллээр тэр ДАШТ-ий эхний тоглолтыг, магадгүй хоёр дахь тоглолтыг ч өнжиж магадгүй гэж дурдсан.)

    Мөн Германы 18 настай жигүүрийн довтлогч Lennart Karl болон Бразилын 19 настай Endrick зэрэг залуу довтлогчид мөн энэ амжилтыг эвдэж чадах боломжтой тоглогчдын тоонд багтана. Гэсэн хэдий ч ихэнх анхаарал Yamal дээр төвлөрч байна. Өнгөрсөн улиралд бүх тэмцээнд 24 гоол оруулсан тэрээр Хойд Америкт илүү их түүх бичих боломжтойгоор ирж магадгүй юм.

    Хамгийн залуу “Golden Ball” (Шилдэг тоглогч) хүртэгч: Роналдо, Бразил, 1998 (21 нас)

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    1998 оны ДАШТ-д Ronaldo Nazário дэлхийн аваргыг хамгаалж ирсэн Бразилын багийн гол анхаарлын төв байсан. Тухайн үед тэрээр 1998 оны ДАШТ-д “Ballon d’Or”-ын эзэн, ердөө 21 настай байсан бөгөөд аль хэдийн спортын түүхэн шилдгүүдийн нэг гэж тооцогдож байв. Хэдийгээр Бразилын шигшээ финалд Францад ялагдаж, Ronaldo Nazário финалын тоглолтод төдийлөн сайн тоглож чадаагүй ч тэрээр тэмцээний шилдэг тоглогчийн шагнал болох “Golden Ball”-ыг хүртсэн.

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    Харин энэ зун магадгүй бусад залуу тоглогчдын дунд Германы Lennart Karl, Бразилын Endrick, Францын Désiré Doué, Португалын João Neves, Английн Kobbie Mainoo, Аргентины Nico Paz зэрэг тоглогчид “Golden Ball”-ыг хүртэх боломжтой байна.

    Хамгийн холоос оруулсан гоол (Longest-range goal): Давид Вилья, Испани vs Чили (2010), 41.4 метр

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    2010 FIFA World Cup-д David Villa Чилийн эсрэг 41.4 метр (136 фут) зайнаас гоол оруулснаар ДАШТ-ий түүхэнд хамгийн холоос оруулсан гоолын рекордыг тогтоосон. 1966 оноос хойш ДАШТ-д 35 метр (115 фут)-ээс хол зайнаас ердөө 6 гоол орсон байдаг. Үүний нэг нь хамгийн алдартай гоолуудын нэг болох 2002 оны ДАШТ-д Английн эсрэг Ronaldinho-гийн 37.6 метрийн цохилт бөгөөд тэр үед хаалгач David Seaman-ийг алсаас гэнэдүүлж байсан. David Villa-гийн гоол 2010 оноос хойш энэ рекордыг эвдэлгүй хадгалж байна.

    Хамгийн залуудаа ДАШТ-д гоол оруулсан тоглогч: Пеле (17 нас 239 хоног; Бразил vs Уэльс, 1958)

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    Бүх цаг үеийн ДАШТ-ий хамгийн залуудаа гоол оруулсан тоглогчийн рекордыг 1958 оны ДАШТ-д Pelé тогтоосон бөгөөд тэр үед тэрээр 17 нас 239 хоногтой байсан. Тэрээр Уэльсийн эсрэг гоол оруулснаар энэ амжилтыг үзүүлсэн. Хамгийн ойр жишээ нь Мексикийн Gilberto Mora юм. Хэрэв тэр 6-р сарын 11-нд Өмнөд Африкийн эсрэг гоол оруулбал 17 нас 240 хоногтой байх бөгөөд Пелегийн рекордоос яг 1 хоногоор хоцорно.

    Хамгийн олон гоолын зөрүүтэй ялалт: Унгар 10–1 Эль Сальвадор, 1982

    2026 оны ДАШТ-д ямар дээд амжилтууд эвдэгдэх хамгийн өндөр магадлалтай вэ?

    1982 оны ДАШТ-д Унгарын шигшээ баг Эль Сальвадорыг 10–1 харьцаатай бут ниргэсэн нь ДАШТ-ий түүхэн дэх хамгийн олон гоолын зөрүүтэй тоглолт хэвээр байна. Энэ тоглолт мөн нэг баг нэг тоглолтод 10 гоол оруулсан цорын ганц тохиолдол юм.

    FIFA World Cup-ийн түүхэнд 100 орчим жилийн хугацаанд ийм зүйл ердөө нэг л удаа тохиолдсон. 2026 онд 48 багийн шинэ формат нь хүчний зөрүү ихтэй тоглолтууд үүсгэж магадгүй гэж үзэж байна.