MSports logo
Кевин Дурант: "Бүх-Оддын тоглолтыг цуцлаад, бүгдээрээ амарцгаая"
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 18

  • Кевин Дурант: "Бүх-Оддын тоглолтыг цуцлаад, бүгдээрээ амарцгаая"

    Энэ жилийн Бүх-Оддын тоглолтын дараагаар олон үзэгчдээс шүүмжлэл ирсэн. Бүтэн долоо хоног НБА-ийн тоглолт завсарлаж, олон төрлийн уламжлалт тэмцээн, Одуудын өрсөлдөөнийг үзэхээр цугладаг ч энэ удаа зөвхөн үзэгчид гэлтгүй тоглогчид ч сэтгэл хангалуун байсангүй. Учир нь шинэ формат, тоглолтоос хэтийдсэн Шоу үзүүлбэрүүд нь Бүх-Оддын долоо хоногийн утгыг алдагдуулсан гэж үзжээ. Энэ талаар НБА-ийн томоохон Одууд ч ам нээгээд амжсан байна.

    Тэдний нэг болох Финикс Санс багийн супер од Кевин Дурант:

    Кевин Дурант: "Бүх-Оддын тоглолтыг цуцлаад, бүгдээрээ амарцгаая"
    quote

    "Би НБА-г дэргэдээс нь үзэхээс илүү шүүмжлэх нь илүү хөгжилтэй гэж боддог. Бид нар үнэхээр өрөвдөлтэй байгаа тул Бүх оддын тоглолтуудыг цуцлаад бүгдээрээ амарцгаая... Миний хэлэх гэсэн зүйл бол шүтэн бишрэгчид БҮХ ЗҮЙЛ-д гомдоллодог. Яг одоо шүтэн бишрэгчдэд бүх зүйл нь хангалттай байгаагүй юм шиг байна. Тэдэнд таалагддаг цорын ганц зүйл бол плей-офф, солилцооны эцсийн хугацаа, чөлөөт агент болон тоглогчид бие биетэйгээ хэрхэн харьцаж байгаа явдал."