MSports logo
Бүх Оддын тоглолтын аваргаар Team OG’s шалгаргч, Стефен Көрри MVP-ийн эзнээр тодорлоо
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 17

  • Бүх Оддын тоглолтын аваргаар Team OG’s шалгаргч, Стефен Көрри MVP-ийн эзнээр тодорлоо

    Хойд Америкийн сагсан бөмбөгийн Бүх-Оддын тоглолт Сан Франциско хотноо Голден Стэйт Уарриорс багийн Бэй-Ареа-д гурван өдрийн турш амжилттай зохиогдож өндөрлөлөө.


    Энэ жил Бүх-Оддын тоглолтыг сонирхолтой болгох үүднээс нийт сонгогдсон одуудыг дөрвөн багт хувааж, хасагдах журмаар өрсөлдөв.

    Чак, Шак, Кенни, Кэндис гэсэн дөрвөн баг бүх одуудыг хуваан авч, тоглолт бүр 40 оноонд уралдан энэ оны аваргаа тодрууллаа.

    Эхний тоглолт Кенни болон Чакын багуудын хооронд өрнөж, Чакын баг 41-32 харьцаатай хожиход Шай Гилжис-Александр 12 оноо 3 самбартайгаар багаа тэргүүлэв. Хоёр дахь тоглолт Шак, Кэндис багуудын хооронд өрнөж Шакын баг 42-35 харьцаатай хожиход Дэмиан Лиллард 9 оноо, 3 самбар, гүйцэтгэхдээ хожлын шидэлт гүйцэтгэсэн юм.

    Улмаар энэ оны аваргын төлөө Шакын Original Gangster’s баг Чакын Олон улсын одуудын багтай 40 оноонд өрсөлдлөө. Тоглолтын эхнээс Шакын баг тэргүүллийг авснаар, онооны зөрүүг улам бүр холдуулан 41-25 харьцаатайгаар 2025 оны Бүх-Оддын тоглолтын аваргаар тодорлоо. Тус тоглолтод Жэйсон Тэйтум 15 оноо, 3 самбар, 2 дамжуулалт, Стефен Көрри 12 оноо, 4 самбар, 1 дамжуулалттайгаар тоглолтыг өндөрлүүллээ. Үзэгчдийн дунд Коби Брайантын нэрэмжит Бүх-Оддын тоглолтын MVP-ээр хэн тодрох нь сонирхолтой байлаа.

    Шагналыг НБА-ын комиссар Адам Силвер зарлаж, Бүх Оддын тоглолтын MVP-ээр талбайн эзэн Голден Стэйт Уарриорс багийн тоглогч Стефен Көрри тодорсныг ордон даяар зарлаж, энэхүү нэр хүндтэй шагналын цомыг Стефен Көрри гардан авсан юм.


    Бүх Оддын тоглолтын аваргаар Team OG’s шалгаргч, Стефен Көрри MVP-ийн эзнээр тодорлоо

    Стефен Көрри

    Эхний тоглолтод - 8 PTS | 6 REB | 1 AST | 1 STL

    Хоёр дахь тоглолтод - 12 PTS | 4 REB | 1 AST | 2 STL авсан юм.

    Ийнхүү түүний Цомын шилэн хорго дахин нэг цомоор эгнээгээ нэмж байна.