MSports logo
Старс болон АО Скорпионс багууд ирэх улиралд Дээд лигт дахин өрсөлдөнө
  • Ө
    Өсөхбаяр

    2 сарын 17

  • Старс болон АО Скорпионс багууд ирэх улиралд Дээд лигт дахин өрсөлдөнө

    Үндэсний дээд лигийн эмэгтэй Плэй-Ин ий тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд өндөрлөлөө. Дээд лигийн 2024-2025 оны улирлын тоглолтууд өндөрлөсөн ба Плэй-оффт шалгарч чадаагүй хоёр баг болон М Хөгжлийн лигийн аварга болон дэд байр эзэлсэн багууд ирэх жил буюу 2025-2026 оны улиралд Дээд лигт өрсөлдөх эрхийн төлөө Плэй-Инд өрсөлдсөн юм. 

    Энэ улиралд 4-11 амжилттайгаар 5-р байраар шалгарсан АО Скорпионс клуб болон М Хөгжлийн лигийн Дэд аварга Дусал тус ШУТИС Шаркс клубүүд хоорондоо учраа таарав.

    Плэй-Иний шийдвэрлэх нэг тоглолтод ялсан баг шалгарах тулаанд АО Скорпионс баг 62-46 харьцаатай Дусал Тус Шутис Шаркс-ыг буулган авч, ирэх жил дахин Үндэсний Дээд лигт өрсөлдөх эрхээ баталгаажууллаа. Тус тоглолтод З.Оюунчулуу 12 оноо, 14 самбар, 5 дамжуулалт, 3 бөмбөг таслалт гүйцэтгэж багаа тэргүүлжээ.

    Старс болон АО Скорпионс багууд ирэх улиралд Дээд лигт дахин өрсөлдөнө

    Харин Дээд лигийн сүүл мушгисан Старс клуб М Хөгжлийн лигийн аварга Эрхэт Тэгри Шагай клубүүд хоёр тоглолтод түрүүлж хожих цувралд учраа таарлаа. Цувралын эхний тоглолтод Старс клуб 81-76 харьцаатай эхний хожлоо авсан бол өчигдөр цувралын хоёр дахь тоглолт явагдаж 81-70 харьцаатайгаар Старс клуб хожил байгуулжээ. Ийнхүү Старс баг  Плэй-Иний цувралд М Хөгжлийн аварга Эрхэт Тэгри Шагай багийг "2-1" харьцаатай ялж, МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн 2025-26 оны улиралд дахин оролцох эрхээ авсан байна.

    Старс болон АО Скорпионс багууд ирэх улиралд Дээд лигт дахин өрсөлдөнө

    АО Скорпионс болон залуу бүрэлдэхүүтэй Старс клубүүд Үндэсний Дээд лигийн ирэх жилийн өрсөлдөөн улам хүчтэйгээр эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.