Найм дахь өдрөө үргэлжилж буй “Ханжоу-2022” Азийн наадмын хүндийн өргөлтийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 61 кг-ын жингийн өрсөлдөөн 10:00 цагаас эхэлсэн билээ. Тус тэмцээнд манай улсаас Өсөхбаярын Чагнаадорж оролцож эхний гурван өргөлтөөр 104 оноо цуглуулж хэсгийнхээ 5-р байрт шалгарлаа.
Түүний араас 67 кг-ын жинд Улаанцэцэгийн Амарбаяр өрсөлдөж 263 оноотойгоор хэсгийнхээ 3-р байрт, Энхчимэгийн Дүүрэнжаргал 246 оноотойгоор 5-р байрт эрэмбэлэгдлээ. Тус тэмцээний шигшээ тоглолт 19:00 цагаас эхэлнэ.