MSports logo
“Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 1

  • “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг хагас шигшээд шалгарлаа, Дотачид маань мөн хагас шигшээд шалгарлаа, МУГТ Сэр-Од 10000м-ын зайнд 10-р байр эзэллээ. 

    1.    3х3 шигшээ тоглолт

    18:25 минутаас 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг хүндхэн тоглолтын эцэст Ираны багийг яллаа. Улмаар хагас шигшээд медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Ираны багийг сүүлчийн минутад барьж 16-15 харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолтод Ц.Батзаяа 2 оноо, М.Өлзий-Орших 4 оноо, Б.Сүхбат 10 оноо авч багаа тэргүүллээ. 

    19:40 минутаас манай 3х3 төрлийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Тайландын шигшээ багтай хагас шигшээд шалгарах эрхийн төлөө тоглож 16-13 харьцаатай ялалт байгууллаа. Манай баг тус тэмцээний С хэсгийг тэргүүлэн гарч ирсэн бөгөөд хагас шигшээд шалгарахын төлөө Тайландын багтай тоглон ялсан юм. Тус тоглолтод Ө.Индра 6 оноо, Э.Нарангоо 4 оноо, Б.Ариунцэцэг, Ц.Болорцэцэг нар 3 оноо авч хагас шигээ тоглолтод тоглох эрхтэй боллоо. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна
    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    2.    Хөнгөн Атлетик

    9:35  1500м гүйлтийн төрөлд О.Болдоо 3:55.38 амжилттайгаар гарааныхаа 7-р байраар орж ирэв. Дараагийн гараанд Н.Мөнхбаяр 3:58.26 амжилттайгаар мөн 7-р байраар барианд ирлээ. 

    20:20 Эрэгтэйчүүдийн 10000м -ын зайнд МУГТ Б.Сэр-Од 30:57.71 амжилттайгаар тэмцээний 10-р байрт шалгарлаа. Тэрээр өмнөх хоёр Азийн наадамд эхний таван байрт шалгарч байсан юм. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    3.    Сагсан бөмбөг

    20:00 цагаас Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Хятадын Тайваны эсрэг хийж эцсийн мөчид 78-75 харьцаатай ялагдал хүлээлээ. Үүгээр манай эрэгтэй шигшээ багийн Азийн наадам дахь аялал өндөрлөж байна. Тус тоглолтод А.Энхбаясгалан 16 оноо, Г.Болор-Эрдэнэ 13 оноо, Д.Дөлгөөнмөрөн 6 оноо 9 самбар авсан үзүүлэл үзүүллээ. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    4.    Бокс 

    14:30 Э.Энхтуяа -75 кг-ын жинд хагас шигшээд шалгарахын төлөө Тайваны тамирчинтай тулалдаж 5:0 харьцаатай ялагдал хүлээлээ. 

    14:30 цагаас эмэгтэйчүүдийн 75 кг жинд Э.Эрдэнэтуяа Тайландын тамирчинтай медалийн төлөө тулалдаж 5:0 харьцаатай ялагдал хүлээлээ. 

    16:15 цагаас эрэгтэйчүүдийн 71 кг жинд Б.Төгөлдөр Туркменистаны тамирчинтай медалийн төлөө Туркменистан тамирчинтай тулалдаж 5:0 харьцаатай ялагдлаа. 

    20:00 цагаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд Г.Лундаа Японы тамирчинтай шигшээ 16-д тулалдаж 4:1 харьцаатай ялагдлаа. 

    21:30 цагаас эрэгтэйчүүдийн +92 кг жинд Х.Бекнур Хятад улсын тамирчинтай медалийн төлөө тулалдаж шүүгчийн оноогоор ялагдал хүлээлээ. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    5.    Волейбол

    19:00 Монголын эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо хийж 3:0 харьцаатай ялагдал хүлээлээ. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    6.    Шатар

    15:00 цагаас эрэгтэй багийн төрөлд Хонгонкийн багтай тоглож 4-0 харьцаатай ялалт байгууллаа. 

     15:00 цагаас эмэгтэй багийн төрөл хоёрдугаар тойрогт БНХАУ-ын багтай тоглож 3-1 харьцаатай өндөрлөлөө. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна
    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    7.    Го даам

    09:30 Эмэгтэй багийн төрлийн гуравдугаар тойрог явадгдаж Малайзын багтай учраа таарч 0-2 харьцаатай өндөрлөв. 

    09:30 Эрэгтэй багийн төрлийн гуравдугаарт тойрогт Сингапурын багтай тоглож 0-2 харьцаатай ялагдал хүлээв. 

    8.    Буудлага 

    09:00 10м-ын хийн гар бууны хосын төрөлд ОУХМ Э.Даваахүү, Ц.Анударь нар өрсөлдөж 570 оноотойгоор тэмцээний 9-р байр эзлэв. 

    9.    Хүндийн өргөлт 

    10:00 эмэгтэйчүүдийн 49 кг-ын жинд өрсөлдсөн Б.Тунгалаг 146 оноо авч медалийн төлөөх өрсөлдөөнд орж чадсангүй.  

    10:00 эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдсөн Б.Эрдэнэзул 157 оноо авсанаар мөн медалийн төлөө өрсөлдөж чадсангүй. 

    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна
    “Ханжоу-2022” Азийн наадмын 09.30-ны өдрийн Монголын баг тамирчдын амжилт, тоглолтын үр дүнгүүдийг хүргэж байна

    10.       ИСпорт

    19:00 цагаас Манай Дото2 төрлийн шигшээ баг хагас шигшээд шалгарах эрхийн төлөө Казакстаны багтай тоглолоо. Тэд өнөөдөр шөвгийн наймын тоглолтоо Казахстаны багийн эсрэг хийж 2-1-ээр ялалт байгуулж, медалийн төлөө өрсөлдөх эрхтэй боллоо. Манай багийн хагас шигшээн өрсөлдөгч бол 2023 оны дэлхийн аваргад хагас шигшээд учраа таарсан Кыргызстаны баг байх юм. Заяац тэргүүтэй шилдэг тоглогчидтой Кыргызстантай манай улсын баг 1 хожиж, 1 хожигдсон тэнцээтэй байгаа учир медалийн төлөөх Азийн наадмын чухал тоглолтонд хэн нь илүүгээ үзэх шийдвэрлэх тоглолт болох юм.