MSports logo
Снукер бильярдын ДАШТ Монгол улсад зохиогдоно
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 18

  • Снукер бильярдын ДАШТ Монгол улсад зохиогдоно

    Энэ онд манай улс тив дэлхийн чанартай томоохон тэмцээнүүдийг ээлж дараалан улсдаа амжилттай зохион байгуулж байна. 2024 он гарсны дараагаар мөсний загасчлалын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, бодибилдинг, фитнесийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг эх орондоо амжилттай зохион байгуулсан бол ирэх есдүгээр сарын 16-28-ны хооронд снукер бильярдын ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулах хуваарьтай байна. 

    Мөн долоодугаар сарын 22-28-нд чөлөөт нисэх загварын Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн, наймдугаар сарын 6-11-нд Олон улсын хүүхдийн X наадам, есдүгээр сарын 13-15-нд аэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон кураш бөхийн өсвөр, залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.

    Снукер бильярдын ДАШТ Монгол улсад зохиогдоно

    Өнгөрсөн онд пауэрлифтинг, жюү жицү, хоккей, гимнастик, модон барилдаан, ширээний теннис, жүдо бөхийн олон улсын чанартай тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад 129 орны 1563 тамирчин, 229 дасгалжуулагч, 95 шүүгч, 211 албан төлөөлөгч, 340 туслах ажилтан, 1577 хөгжөөн дэмжигч хамрагдсан юм.