1996 оны 04-р сарын 03-нд Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт хөдөө Сайншанд гэдэг газар бага балчир насаа өнгөрүүлсэн. Гурван охинтой айлын дунд охин болохоор илүү аавыгаа дагаж мал дээр өсөж торнисон. Бага наснаасаа аав, эрэгтэй дүү нарыгаа дагасан тул их эршүүд, хөдөлгөөнтэй охин байсан.
Багаасаа л эмч болохыг их хүсэж мөрөөддөг хүүхэд байсан. 2013 онд 11-р ангиа төгсөөд АШУИС-ийг “Хүний их эмч” мэргэжлээр суралцаж, 2019 онд хүний их эмч мэргэжил эзэмшсэн. 2021-2023 онд Хавдар судлаач буюу хавдрын их эмчээр суралцаад төгссөн. Цар тахлын үед аав нь элэгний хорт хавдраар оношлогдож хүнд хэцүү цаг үеийг туулсан. Улмаар аавдаа элэгний донор болсон удаатай.
Өвөө нь Монгол улсын манлай уяач А.Ухна гэдэг хүн байсан. Аав нь Монгол Улсын манлай уяач У.Эрдэнэбилэг. Удмаасаа 3 дахь үеэрээ мориныхоо удам угшлыг авч явдаг. Уяач, фитнесийн тамирчин, эмч гээд олон ажлыг хослуулж хийдэг болохоор асар их тэвчээр шаарддаг. Аав маань бурхан болсон болохоор би өөрөө хөдөө мал руугаа ойр ойрхон явж, аавын оронд аав болоод явдаг. Шантрах үедээ аавыгаа бодож сэргэдэг. Учир нь олон жил авч явсан хурдан удмын угшлыг таслахгүй гэж улам хичээж хариуцлагатай байхыг боддог.
Зуны улиралд илүү би дуртай. Хичээл сургууль амраад хөдөө гэрүүгээ явчихдаг. Мөн их баяр наадмын үеэр баярлах сайхан. Ааш зангийн хувьд намрын улиралтай илүү төстэй. Яагаад гэвэл их зөөлөн төрлийн хүн.
Чөлөөт цаг гэж бараг байдаггүй. Өглөө 4:30-5:00 хооронд босож, багшийнхаа зааж өгснөөр хоолоо бэлдээд авч гарснаар өдөр маань эхэлдэг. Ойрд тэмцээний бэлтгэлтэй байгаа учраас маш завгүй байгаа. Өдөр хоног ч маш хурдан өнгөрч байгаа санагддаг. Багшийнхаа зааж сургасны ачаар бас аавыгаа асарч байх үед өглөө эрт босох өдөр бүрийн төлөвлөгөөний дагуу ажлуудаа амжуулах гэх мэт зүйлийг өөртөө дадал болгож сурсан нь миний давуу тал.
ТА СПОРТ КЛУБ, СПОРТ ТОГЛООМЫН ГАЗРУУДАД НЭГ, НЭГ УДАА ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛНО ГЭВЭЛ ЯМАР БЭ? Msports app гишүүн байгууллагуудтайгаа хамтран спорт сонирхогч, хичээллэгч нартаа зориулан энэхүү үйлчилгээг нэвтрүүллээ. Msports app-ын Version-2 оо татаад Plus гишүүн болоорой. Манай Plus гишүүн болсоноор та: ✅+50 Спорт клуб, сургалт, тоглоомын төвүүдэд НЭГ, НЭГ УДАА үнэгүй хичээллэх, тоглох боломжтой, ✅+150 Спортын газруудад 3-65%-ын хөнгөлттэй үйлчлүүлэх /спорт клуб, сургалт, дэлгүүр, спорт лаунж, эмнэлэг г.м/ ✅Долоо хоног бүр нэмэгдэх спортын видео хичээл үзэх боломжтой. /Шатар, даам, оюун ухааны, фитнес, гимнастик г.м/ ✅Эрүүл хооллолт, спортын гэмтэл, спортын хоол зүйн видео хичээл үзэх, зөвлөгөө авах боломжтой, ✅Plus гишүүдэд зориулсан төрөл бүрийн сургалт, зөвлөгөө, өдөрлөгт үнэ төлбөргүй оролцох ✅500 гаруй спортын үйлчилгээний газруудын мэдээлэл авах, контент үзэх зэргээр олон олон боломжуудыг танд олгохоор Иргэдийг спортоор хичээллэхийг дэмжиж манай гэрээт байгууллагууд тогтмол нэмэгдэж байгаа шүү 😍🥰. Plus гишүүн болохыг хүсвэл https://onelink.to/wvgkqe энэхүү линкээр орж, апп татаж бүртгүүлээрэй.
2022 онд Сүхбаатар аймгийн алдарт уяач, 2021-2023 онд хавдар судлаач резидент их эмч болсон. 2022 онд Champ тэмцээнд анх ороод бикини ангилалд дэд байр эзэлж маш их урам орсон. Мөн 2024 онд Фит модел ангилалд эхний таван байрт шалгарсан.
Цаашдаа миний зорилго гэвэл хавдрын их эмч дүрс оношилгооны эмч мэргэжлээрээ дагнаад илүү суралцаж мэргэшүүлэх зорилттой мөн дээрээс нь фитнесийн амжилтаа дахин ахуйлж дэлхийд гарах хүсэл зорилготой. Аавынхаа өсгөж бойжуулсан хурдан удмыг таслахгүй гэсэн том зорилгуудыг өмнөө тавьсан байна.
Би найз нөхдөдөө их нөлөөлсөн гэж боддог. Олон хүмүүсийн хурдан моринд дурлуулсан. Стори хийхээр морь малаас хол хөндий зарим хүмүүс хүртэл моринд их элэгтэй, хайртай болж, надаас их асуудаг. Мөн морь харахаар их огшдог болсон байна гэсэн сэтгэгдэл цөөнгүй ирсэн шүү.
Залуусдаа хандаж хэлэхэд шантрах гэж байгаа үедээ нэг зүйлийг санаарай. Цаг хугацаа бүгдийг харуулдаг учир хичээх хэрэгтэй. Мөн юуны төлөө ямар зорилготой эхэлсэн гэдгээ ухамсарлаж бүх зүйлд хичээл зүтгэлтэй байвал амжилт хажууд чинь үргэлж байдаг шүү гэж хэлмээр байна.
Сагсан бөмбөгийн нэгдүгээрт зэрэгтэй. 11-р ангид ориг пүүз моодонд ордог байсан үе. Тэр үед ааваасаа асууж чадахгүй, ээж дээр очиж “Ориг, чийхарч дугардаг пүүз авмаар байна” гэж хэлсэн чинь ээж аавд хэлсэн байсан. Тэгсэн аав маань “Эрдэнэцагааны бичигтийн боомтын наадамд оролцож байна. Манай даага хурдалж байгаа болохоор аль нэг дааганыхаа шагналын мөнгөөр миний охин пүүзээ аваарай” гэж хэлж байсан. Тэр наадамд хоёр даага уралдаад хоёулаа 2, 3-р байруудад орж, шагналын мөнгөөрөө пүүзээ авч байсан болохоор хүмүүс намайг харахаараа “Энэ морь пүүзний Ариука” явж байна гэж их хочилдог болсон.