MSports logo
Монголын Эрэгтэй 3х3 шигшээ багийн хоёр дахь тоглолт 18-16 харьцаатай өндөрлөлөө
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 27

  • Монголын Эрэгтэй 3х3 шигшээ багийн хоёр дахь тоглолт 18-16 харьцаатай өндөрлөлөө

    “Ханжоу-2022” Азийн наадмын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн өчигдөр эхэлсэн ба өнөөдөр U23 ангиллын Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Хятадын Тайваны шигшээ багийн эсрэг хийж үндсэн цагт 18-16 харьцаатай ялагдал хүлээлээ. Тус тоглолтод М.Өлзий-Орших 9 оноо, алсын зайнаас 3 удаа амжилттай довтолсон бол Б.Сүхбат 5 оноо, Л.Авирмэд, Ц. Батзаяа нар тус бүр 1 оноо авсан байна. Тэмцээний сүүлийн минутад хоёр удаагийн довтолгоогоо алдсанаар эсрэг багт давуу байдал үүсэж улмаар 2 онооны зөрүүтэй хожигдлоо. 

    Манай эмэгтэй 3х3 шигшээ баг 15:55 минутаас Йорданы шигшээ багийн эсрэг тоглоно.  Маргааш хэсгийн гурав дахь тоглолтоо ХонгКонгын шигшээ багтай 17:00 цагаас хийнэ.