MSports logo
Азийн наадамд анх удаа И-Спортын төрлөөр оролцоно
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 27

  • Азийн наадамд анх удаа И-Спортын төрлөөр оролцоно

    Энэ жилийн Азийн наадамд цоо шинээр нэмэгдсэн төрөл бол И-Спорт. Тус тэмцээнд манай улсаас IHC ESports байгууллагын баг анх удаа оролцож байна. Манай баг тамирчид И-Спортын PUBG Mobile болон Dota2 төрлүүдээр өрсөлдөх юм. 

    Азийн наадмын  И-Спортын PUBG Mobile Peace Elite төрлийн тоглолтууд өнөөдөр 14:00 цагаас эхэлнэ. Манай шигшээ Мальдив болон Японы шигшээ багуудтай нэг хэсэгт хуваарилагджээ. 

    Харин Dota2 төрлийн эхний тоглолтоо энэ сарын 29-нд 19:00 цагаас Узбекистан улсын багтай хийх ба түүний дараа 20:00 цагаас хэсэгтээ таарсан Мьянмарын шигшээ багуудтай тус тус тоглох хуваарьтай байна. Өчигдөр манай И-Спортын тамирчид эхний бэлтгэлдээ оролцоод амжжээ. 

    Азийн наадамд анх удаа И-Спортын төрлөөр оролцоно
    Азийн наадамд анх удаа И-Спортын төрлөөр оролцоно