MSports logo
Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 26

  • Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ. Улмаар наадмын гурав дахь өдрийн байдлаар 2 мөнгө, 4 хүрэл медальтай 17-р байрт эрэмбэлэгдэж байна.  

    1.      Сагсанбөмбөг 3х3 төрөл

    18.15 минутаас Монгол улсын эрэгтэй шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Жорданы багтай хийж 17-13 харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолтод М.Өлий-Орших 6 оноо, Б.Сүхбат 7 оноо аван үзүүштэй тоглолт гаргаж тус наадмын эхний ялалтаа байгуулав.    

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    2.      Сагсанбөмбөг

    20:00 цагт Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Хятадын шигшээ багийн эсрэг Азийн наадмын эхний тоглолтоо хийлээ. Тоглолт 89-50-ийн харьцаатай өндөрлөлөө. ДАШТ-д оролцсон дэлхийд 29-т эрэмбэтэй хүчирхэг Хятадын багийн эсрэг талбайн хөгжөөн дэмжигчдийн өмнө манай шигшээ тоглосон юм.

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    3.      Усанд сэлэлт

    10.00 цагаас эмэгтэйчүүдийн 100м чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Ялгуун, Б.Энххүслэн нар өрсөлдсөн бөгөөд тус бүр өөрсдийн гараандаа 4-р байраар орж ирсэн юм. 

    10.14 минутаас эрэгтэйчүүдийн 400м хувийн сэлэлтийн төрөлд Д.Төрмөнх эхний гараанд 5:06.19 секундэд орж ирсэн ч шигшээ тоглолтод багтаж чадаагүй юм. 

    10.37 минутаас эмэгтэйчүүдийн 200м араар даллах төрөлд Э.Амина 2:39.76 секундээр гарааныхаа зургаадугаар байрт. Э.Ариунтамир 2:31.09 секундээр гарааныхаа 7-р байраар барианд орж ирлээ. 

    10.51 минутаас эрэгтэйчүүдийн 1500м чөлөөт сэлэлтийн төрөлд Д.Төрмөнх 17:49.67 амжилттайгаар 7-р байрт шалгарлаа. 

    11.13 минутаас эмэгтэйчүүдийн 400м чөлөөт сэлэлтийн төрөлд А.Алтаннар 4:45.10 амжилттай оролцож. Б.Энххүслэн 4:21.69 секундээр барианд орж шигшээ тоглолтод шалгарч чадсангүй.  

    11.35 минутаас 4*100м буухай уралдаанд Монголын эрэгтэй баг эхний гарааны долоодугаар байрт 4:04.23 секундын амжилттай оролцов. 

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    4.      Бокс

    19.00 цагт эрэгтэйчүүдийн 57кг жинд Г.Лундаа Йемен улсын тамирчинтай тулалдаж таван үе илүүрхэн 5-0 харьцаатай эхний шатаа давлаа. 

    21.00 цагт эрэгтэйчүүдийн 92кг жинд Х.Баекнур Непалийн тамирчинтай тулалдаж мөн эхний ялалтаа авлаа.  

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    5.      Жудо бөх

    10.00 цагт эхэлсэн эмэгтэйчүүдийн -78кг жинд ОУХМ Отгонбаярын Хүслэн Филиппиний бөхийг ялж, хэсгийн аваргын төлөө БНСУ-ын тамирчинд ялагдсан. Улмаар торгуулийн тойрогтоо Хятадын Тайваны бөхийг цэвэр ялж хүрэл медалийн төлөө Үзбекстаны бөхтэй таарсан ч харамсалтайгаар ялагдаж тэмцээнийг өндөрлүүлэв. 

    Эрэгтэйчүүдийн -90кг жинд Г.Алтанбагана эхний шатаа Афганистаны бөхтэй таарч барилдан цэвэр ялж эхлүүлсэн. Хоёр дахь барилдаан  Казакстаны бөхтэй оноолт таарч дахин цэвэр ялсан бөгөөд аваргын төлөө шалгарах боломжтой барилдаанд Узбекстаны бөхөд ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байсан юм. Хүрэл медалийн төлөө Ливан улсын тамирчинтай таарсан ч торгуулийн оноогоор харамсалтайгаар ялагдлаа. Өмнөх Азийн наадмын мөнгөн медаль хүртэж байсан тэрээр Азийн наадмын хос медаль зүүхэд тун ойрхон байсан юм.  

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд О.Цэцэнцэнгэл торгуулийн барилдаандаа Казахстаны Галимжан Крикбает цэвэр ялагдсанаар өнөдрийн өрсөлдөөнийг орхив.

    Өнөөдрийн манай улсын медалийн тоог ахиулагч эмэгтэйчүүдийн +78кг жинд өрсөлдсөн А.Адьяасүрэн эхний тойрогт Казакстаны бөхийг вазари үнэлгээгээр ялсан бол дараагийн шатанд Солонгосын тамирчинд ялагдсан ч хүрэл медалийн төлөө Энэтхэгийн тамирчинг торгуулиар ялж жүдо бөхийн төрөлд дахин нэг хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    Өнөөдрийн оргил барилдаан 100кг жинд Б.Гончигсүрэн хүч үзсэн бөгөөд тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрын даваандаа БНСУ-ын Вүн Жон-Хүнийг ялсан ба хагас шигшээд АНЭУ-ын Жафар Костоевтой барилдаж цэвэр ялснаар шигшээ тоглолтод шалгараад байсан юм. Улмаар Үзбекстаны тамирчин М.Түробоевтой таарч барилдан хоромхон хугацааны анхаарал алдаж цэвэр ялагдлаа. Ингээд ОУХМ Б.Гончигсүрэн хоёр дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.

    Монголын баг тамирчид энэ удаагийн наадмаас одоогоор хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртээд байгаагаас жүдочид хоёр мөнгө, хоёр хүрэл аваад байна. 

     

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    6.      Шатар

    15 цагт эхэлсэн эрэгтэй ганцаарчилсан төрөлд Шатрын Их мастер С.Билгүүн долоодугаар тойргийн байдлаар дөрвөн хожил, хоёр тэнцээ, нэг хожигдол амсаж 5 оноотойгоор тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд бичигдэж байна. С.Билгүүн долоодугаар тойрогт  Узбекстаны тамирчин Абдусатторов Нодибректэй хоёрдугаар ширээнд тоглосон ба тус тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Маргааш тэрээр наймдугаар тойрогт 15:00 цагаас тоглоно.

    Мөн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж буй Шатрын Их мастер С.Ган-Эрдэнэ зургаадугаар тойрогт Шири Ланка улсын тамирчинд ялагдсан бол долоодугаар тойрогт Киргизтаны тамирчинг ялж нэг оноо авснаар нийлбэр дүнгээр 3.5 оноотой тэмцээнээ үргэлжлүүлж байна. Наймдугаар тойргийн тоглолтууд маргааш 15:00 цагаас эхэлнэ

    Харин эмэгтэйчүүдийн төрөлд Шатрын Их мастер Б.Мөнгөнтуул 6-р тойрогт Хонгконгийн тамирчинг, 7-р тойрогт Вьетнамын тамирчинг ялснаар тус тэмцээнийг 4 оноотой үргэлжлүүлж байна. 

    Шатрын Их мастер Т.Мөнхзул 6-р тойрогт Индонезийн тамирчинг ялсан бол долоодугаар тойрогт Энэтхэгийн тамирчинтай тэнцэж 4.5 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байна.   

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    7.      Туялзуур сэлэм

    12.30 минутаас эхэлсэн туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн Б.Хаш-Эрдэнэ 6 тулаанаас хоёр ялсан бол тус төрөлд өрсөлдсөн Ц.Жигжидсүрэн 6 тулаанаас 6 ялагдаж Туялзуур сэлэмний тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ.

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    8.      Буудлага

    Азийн наадмын гурав дах өдөр 10м хийн урт бууны холимог багийн төрөл ОУХМ Н.Баяраа, ОУХМ О.Есүгэн нар 626.3 оноогоор 8 байрт шалгарлаа.

    БНХАУ-ын баг 634.4 оноогоор Азийн тоглолтын рекорд, Азийн рекордыг тогтоолоо.

    Өнөөдөр буюу 2023.09.26-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан 8 төрөлд 27 тамирчин, багийн төрөлд 3 баг өрсөлдөж нэг хүрэл нэг мөнгөн медаль хүртлээ

    9.      Талбайн теннис

    Талбайн теннисийн эмэгтэйчүүдийн хосын төрөлд өрсөлдсөн Ч.Маргалгоо, Ч.Мартаа нар Хятадын Тайваны багт 6-0, 6-3 харьцаатай хоёр сэт дараалан ялагдаж тус наадмыг өндөрлүүлээд байна.  

    10.  Таеквондо

    09.00 цагаас эрэгтэйчүүдийн 63кг жинд Д.Чинзориг Лаосын тамирчин Dengpaseuth Phingsak-тай оноолт таарч 2-0 харьцаатай ялалт байгуулсан ч хоёрдугаар шатанд Хятадын Тайваны тамирчинд 2-0 харьцаатай ялагдал хүлээлээ. 

    11.  Скуаш

    10.00 цагаас эмэгтэйчүүдийн багийн төрөлд Монгол улсын баг А хэсэгт Хонгконг улсын шигшээ багтай тоглож 3-0 харьцаатай хожигдлоо. Түүний араас мөн А хэсэгт учраа таарсан БНСУ-ын багтай 16.30 минутаас тоглож 3-0 харьцаатай ялагдав.