Бишрэлт Металл баг SG Apes багийг 108-86 харьцаагаар хожиж 2024-2025 оны улирлыг 2-р байраар дуусгаж байна. ПО-ын байрлал 1-4-р байр тодорхой боллоо:
1. Хасын Хүлэгүүд 19-7
2. Бишрэлт Металл 18-9
3. SG Apes 16-10
4. BCH Knights 15-12
5-8-р байрын багууд сүүлийн тоглолтуудаар шийдэгдэнэ
5. Сэлэнгэ Бодонс 14-12 / Бродерстой/
6. Завхан Бродерс 13-12 / Хүлэгүүд, Бодонстой/
7. Эрдэнэт Майнерс 13-13 / SG Apes-тэй/
8. Дархан Юнайтед 12-14 / TLG-тэй/
Сэлэнгэ Бодонс, Завхан Бродерс багууд сүүлийн тоглолтын үр дүнгээс хамаарч 5-7р байрын алинд ч бичигдэх боломжтой.
Эрдэнэт Майнерс баг сүүлийн тоглолтын үр дүнгээс хамаарч 5-8р байрын алинд ч бичигдэх боломжтой.
Дархан Юнайтед баг сүүлийн тоглолтын үр дүнгээс хамаарч 7-8р байрын алинд ч бичигдэх боломжтой.
Улирлын сүүлийн сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байна. ПО-д аль ч багууд хоорондоо таарч магадгүй.
Аль багууд хоорондоо таарвал сонирхолтой цуврал болох бэ?