АНУ-д зохион байгуулагдаж буй клубүүдийн ДАШТ цоо шинэхэн форматаар амжилттай үргэлжилж байна. Шөвгийн 16-ийн тоглолтууд маш сонирхолтой болж байна.
H хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан Испанийн эзэн хааны Real Madrid клуб G хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан Италийн алдарт Juventus клубүүдийн хооронд гоёмсог тоглолт боллоо. Тоглолтын эхнээс Испанийн Real Madrid клуб довтолгоо эрчимтэй хийж Juventus клуб сөрөг довтолгоог үүсгэж байв. Тоглолтын эхний хагаст гоол оролгүй 0:0 харьцаатай өндөрлөж хоёрдугаар хагасын 54 дэх минутад Real Madrid клубт нэгдээд удаагүй байгаа Английн шигшээ багийн жигүүрийн хамгаалагч Trent Alexander-Arnold-ийн дамжуулалтаар залуу довтлогч Gonzalo García мөргөж гоол оруулан Испанийн алдарт Real Madrid клубийг шөвгийн наймд шалгаруулсан үнэ цэнтэй гоол байлаа. Тоглолт үндсэн цагт 1:0 харьцаатай Испанийн эзэн хааны Real Madrid клубийн хожлоор дуусаж тэд шөвгийн наймд Германы алдарт Borussia Dortmund клубтэй тоглохоор боллоо.