Нэгэн цаг үед паралимпийн наадамд гурвантай аваргалж явсан Өмнөд Африкийн нэрт тамирчин баасан гарагт шоронгоос суллагдахаар болжээ. Түүнийг 2013 онд найз бүсгүй Рийва Стинкампийг буудан хөнөөсөн хэрэгт буруутган Претория хотын шүүх хурлаар хорих ял оноосон. Түүнийг хорих ялынхаа тал хувийг эдэлсэн тул тэнсэн суллагдахаар болжээ. Өмнөд Африкийн тамирчин Оскар Писториус 2013 оны 2-р сарын 14-ний үүрээр Преториа хотод найз бүсгүйгээ хөнөөсөн хэргээр хорих ялынхаа нэг хэсгийг эдлээд энэ баасан гарагт шоронгоос гарах гэж байна. “Илдэн дээр гүйгч” гэгддэг Оскар Писториусийг суллагдах болсныг шоронгийн захиргаа баталж, Писториус тэнсэн суллагдсанаар хэвлэлд ярилцлага өгөх, үг хэлэх эрхгүй гэдгийг мэдээлсэн байна. Олны танил байдал түүнийг Өмнөд Африкийн шоронгийн бусад хоригдлуудаас ялгаж салгахгүй. 37 настай Писториус 11-р сарын 24-нд ялын хагасыг дуусгаснаар тэнсэн суллагдах тушаал гарчээ.
Оскар Писториус өнөөдөр шоронгоос суллагдана
1 сарын 5
Дэлхийг байлдан дагуулж байсан тамирчин Африк тивийн хамгийн амьдрахад таатай хот гэгддэг Йоханнесбургээс 60 км-ийн зайд орших засаг захиргааны нийслэл Претория хотын захын нэгэн шоронд 7 жил орчим болсон юм. Хүүхэд байхдаа хөлөө алдаж, нүүрстөрөгчөөр хийсэн хиймэл хөл хийлгэснийхээ дараа "Илдэн дээр гүйгч" гэгдэх болсон Писториус хүн амины хэргээр 13 жил таван сарын хорих ялынхаа тал хувийг эдлээд тэнсэн харгалзах шийдвэр гаргажээ. Түүнийг шоронд хориход хүргэсэн шүүх хуралд тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж, найз бүсгүй Рийва Стинкампийн үхэлд гэм буруугүй гэдгээ батлан мэдэгдэж байсан юм. Гаутенг мужийн Йоханнесбург хотын захын хойд хэсэгт орших Сандтон хотод төрсөн тэрбээр шүүх хурлын үеэр Претория дахь байшингийнхаа угаалгын өрөөний хаалгыг халдагч байна гэж бодсоны улмаас буудсан гэж мэдэгдэж байсан билээ. Түүний найз бүсгүй угаалгын өрөөнд буудуулж амиа алдсан байдалтай олдсон. Гэмт хэрэг нь зүгээр нэг гэмт хэрэг биш байсан гэж үзсэн юм. Писториусыг саад бэрхшээлийг даван туулсан үлгэр жишээ хүн гэж үздэг байсан учраас болсон хэргийн дараа дэлхийн нийт цочирдож байв.
Хиймэл хөлөөр алхаж сурахаас эхлээд усан поло, крикет, бокс, тэр ч байтугай регби зэрэг спортоор хичээллэж, тамирчидтай тууштай өрсөлдөж байсан түүний замнал нь ер бусын гайхалтай байсан. Бага насандаа ясны эмгэгийн улмаас өвдгөөрөө тайруулсан тэрбээр хиймэл хөлөөрөө гүйлтийн тэмцээнд оролцож, шилдэг амжилтуудын эзэн болсноор дэлхийн спортын өндөрлөгт гарч чадсан. Тэрбээр Афин-2004, Бээжин-2008, Лондон-2012 паралимпын наадмуудад аварга болоод зогсохгүй Олимпт оролцсон анхны тамирчин юм. Түүний ялын нэг хэсэг болон Өмнөд Африкийн шударга ёсыг сэргээх хөтөлбөрийн нэг хэсэг болгон тэрээр 2029 он хүртэл Засан хүмүүжүүлэх үйлчилгээний газрын хяналтан дор эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эмчилгээнд хамрагдах болно.