MSports logo
Рики Рубио 12 жилийн дараа NBA-ээс зодог тайлж буйгаа зарлалаа
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 5

  • Рики Рубио 12 жилийн дараа NBA-ээс зодог тайлж буйгаа зарлалаа

    Рубио энэ улиралд Кавалиерс багтай гэрээтэй байсан ч өөрийн сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахын тулд нэг ч тоглолтод оролцолоогүй байсан билээ. Испанийн шигшээ багийн тоглогч асан хоёр жилийн өмнө өвдөгний шөрмөс нь тасарсны улмаас талбайд тийм ч олон минутыг өнгөрүүлж чадаагүй. Өнгөрсөн улиралд л гэхэд ердөө 33 тоглолтод оролцсон билээ. Кавс энэ улиралд Рубиогийн 6.1 сая долларын гэрээг нь худалдаж авахаар тохиролцсон. Тэрбээр энэ улиралд бэлтгэлийн баазад нэг ч удаа ирээгүй бөгөөд Рубио олон нийтийн сүлжээнд өчигдөрхөн зодог тайлж буйгаа зарлажээ. 

     

    Тус нийтлэлд "Долдугаар сарын 30-ны өдөр бол миний амьдралын хамгийн хэцүү шөнө байсан. Миний оюун ухаан улам бүр харанхуйлж байлаа. Би ийм бүдэг замаар явж байгаагаа мэдэж байсан ч тухайн нөхцөл байдлыг хянахгүй яваагаа мэдсэнгүй. Иймд би өнөөдөр мэргэжлийн замналаа зогсоохоор шийдэж байна. Цаг нь болохоор, хэзээ нэгэн цагт та бүхэнтэй өөрийн туршлагаа хуваалцаж, үүнтэй төстэй нөхцөл байдалтай хүмүүст туслахыг хүсэж байна. Тэр болтол би гэр бүлээ болон өөрийгөө хүндэтгэн энэ юу болсон талаараа нууцлахыг хүсэж буйг минт ойлгоно уу. Би одоо ч гэсэн сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарч байгаа ба илүү сайн ажиллаж, өдөр бүр сайжрахыг хичээж буйгаараа бахархаж байна. Миний NBA-гийн замнал дуусаж байгаа учраас би өнөөдөр энэхүү мэдэгдлийг хүргэхийг хүслээ” гэж ээ. 

    Рики Рубио 12 жилийн дараа NBA-ээс зодог тайлж буйгаа зарлалаа

    Рики Рубио өсвөр наснаасаа олон улсын сагсан бөмбөгийн дэвжээнд гарсан маш чадварлаг холбогчдын нэгээр тодорч байсан. 2009 онд Миннесота Тимбервулвс багт эхний тойрогт драфтлагдсан бөгөөд Юта Жазз багруу явахаасаа өмнө тус багт долоон улирлыг өнгөрүүлсэн билээ. Улмаар Финикс Санс болон Миннесота хотуудад нэг жил тоглож, 2021 оноос хойш Кливленд Кавалиерс багт хүчин зүтгэж байсан юм. 2019 оны сагсан бөмбөгийн ДАШТ-ий үнэ цэнтэй тоглогч маань ийнхүү NBA-ээс зодог тайлж байна.