MSports logo
“ПАРИС 2024” ЗУНЫ ОЛИМПЫН БРЕЙК БҮЖГИЙН ЭРХ ОЛГОХ ФОРМАТ ТОДОРХОЙ БОЛЛОО
  • А
    Админ

    8 сарын 15

  • “ПАРИС 2024” ЗУНЫ ОЛИМПЫН БРЕЙК БҮЖГИЙН ЭРХ ОЛГОХ ФОРМАТ ТОДОРХОЙ БОЛЛОО

    2024 оны Парисын олимпод брейк бүжгийн төрөл урьд өмнө нь байгаагүй түвшинд хүрэх болно. Анх удаа “B-boys” болон “b-girls” Олимпын медалийн төлөө брейк бүжиглэх болно. Бронкс хотын хэв маягаас гаралтай спортын дараагийн үе шат Парист өрнөнө.

    Парис-2024 олимпын наадмын эрх олгох Брейкингийн систем батлагдлаа. 2022 оны 7-р сараас 2024 оны 6-р сарыг дуустал олон улсын олимпийн хорооноос эрэгтэй 16, эмэгтэй 16 нийт 32 тамирчин хоёр жилийн дараа анх удаа олимпод оролцох эрх авах механизмыг баталжээ. Эдгээр тамирчдын 20 нь 2024 оны 3-р сараас 6-р сар хүртэл зохион байгуулагдах Олимпын эрх олгох цуврал тэмцээнд оролцож эрхээ авна. BMX чөлөөт үзүүлбэр, скейтбординг, спорт авиралт нь Олимпын эрх олгох цувралын нэг хэсэг байх болно. Тивийн тэмцээнээс таван b-boys, таван б-girls шууд эрхээ авах юм байна. Мөн Дэлхийн бүжгийн спортын холбооны (WDSF) 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид мөн олимпын эрх авах болно. Үндэсний Олимпийн Хорооноос хамгийн ихдээ дөрвөн тамирчин буюу хүйс тус бүрт хоёр тамирчин олимпын анхны тэмцээнд оролцох эрхтэй болно. Олимпыг зохиох эзэн орон Францын ямар ч тамирчин тэнцээгүй тохиолдолд зохион байгуулагч орны хувьд Франц хүйс бүрт нэг квот авах болно. 

     
    Олимпын эрх олгох цуврал тэмцээнд оролцох эрхийг дэлхийн болон тивийн түвшний үзүүлбэр, “Breaking for Gold” зэрэглэлд эзлэх байр суурь, зохион байгуулагч болон бүх нийтийн эрхийн квотоор дамжуулан авах боломжтой. “Breaking for Gold” зэрэглэлийн жагсаалтыг тивийн аварга шалгаруулах тэмцээн болон “Breaking for Gold World Series”-д цуглуулсан оноонд үндэслэн гаргадаг. 2023 оны Европын наадам, хойшлогдсон Азийн наадам, 2023 оны Пан Америкийн наадамд түрүүлсэн тамирчид 2024 онд Парис-2024 тэмцээнд оролцох эрхээ шууд авах бол Номхон далайн орнууд болон Африкийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр мөн оролцогчдыг тодруулах юм.

    Энэ жилийн Сөүл хотноо болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг WDSF Breaking for Gold World Series-тэй хослуулан бусад улс орнуудад COVID-19-ийн хязгаарлалт үргэлжилж байгааг харгалзан илүү олон улс, тамирчдыг өрсөлдөх боломжийг олгохоор төлөвлөж байна. Дүрмээр бол дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг үндэстэнд нэг хүйсийн хоёр тамирчин оролцохоор хязгаарлагддаг.

     

    Н.Бэлгүүн