MSports logo
ИЗРАИЛЬЧУУД ЕВРОПЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН МЕДАЛИА 1972 ОНЫ МЮНХЕНИЙ ХАЛДЛАГАД ӨРТСӨН ГЭР БҮЛД ЗОРИУЛАВ
  • А
    Админ

    8 сарын 15

  • ИЗРАИЛЬЧУУД ЕВРОПЫН МАРАФОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНИЙ МӨНГӨН МЕДАЛИА 1972 ОНЫ МЮНХЕНИЙ ХАЛДЛАГАД ӨРТСӨН ГЭР БҮЛД ЗОРИУЛАВ

    Европын эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн аварга шалгаруулах тэмцээн даваа гарагт Герман улсад зохион байгуулагдлаа. Уралдааны эцсийн 20 метрийн зайд тэргүүлэгч Израилийн Мару Тефериг Германы Ричард Рингер гүйцэж түрүүлсэн нь үзэгчдийн талархалыг хүлээжээ. 2006 онд Этиопоос Израильд хүрэлцэн ирсэн Тефери өөрийн хүртсэн мөнгөн медалийг 1972 оны Мюнхений олимпын үеэр Израилийн тамирчдад халдлага үйлдсэний улмаас амиа алдагсдын бүх ар гэрийнхэнд медалиа зориулжээ. Түүний багийн анд Гашау Аяле хүрэл медаль хүртсэн нь 2022 оны Мюнхен-2022 Европын аварга шалгаруулах тэмцээний хөнгөн атлетикийн нээлтийн өдөр Израилийн шигшээд багаараа алт авахад хүргэлээ.

    "Энэ бол Израилийн багийн гайхалтай хүчин чармайлт байсан" гэж Тефери хэлсэн байна. "Эдгээр уралдаан тэмцээн нь 1972 онд Мюнхенд болсон эмгэнэлт үйл явдлын 50 жилийн ойг тэмдэглэж байгаа учраас бид үүнд маш их баяртай байна. Би энэ медалийг хохирогчдын ар гэрийнхэнд зориулж, бүгдэд нь хайрын мэнчилгээ дэвшүүлье. Марафон энд Мюнхенд болох гэж байгааг мэдсэн даруйдаа бид эдгээр гэр бүлүүдийг хүндэтгэхийн тулд чадах бүхнээ хийх дотоод хүчийг зүрх сэтгэлдээ мэдэрч тээж ирсэн. Германы тамирчныг гүйцэж түрүүлэхийг би үнэхээр хараагүй, барианд дөхөж байхад нь л ойлгосон ч нийлбэр дүнгээр би хоёрдугаар байрт орж, энэ медальдаа маш их баяртай байна” гэж тэрбээр нэмж хэллээ.

    Харин Германы тамирчин Рингер барианд өрсөлдөгчдөө шугамнаас давж, үзэгчдийн том шуугиан дэгдээж, аваргаар тодорлоо. Түүний ялалтын хугацаа 2 цаг 10 минут 21 секунд, Тефери 2:10.23, Аяле 2:10.29 секундээр хүрэл медаль хүртжээ.

     

    Н.Бэлгүүн