AFC Challenge league тэмцээний урьдчилсан шатанд тоглож буй манай SP Falcons клуб Тайваны Taichung Futuro клубийг үндсэн цагт 3:1 харьцаатай буулган авч хэсгийн шатанд оролцох эрхээ авч чадлаа.
AFC Challenge league: Манай хөлбөмбөгийн дээд лигийн аварга SP Falcons Тайваны Taichung Futuro клубийг хожиж хэсгийн шатанд оролцох эрхээ авлаа
8 сарын 12


Тоглолт дөнгөж эхлээд 6 дахь минутад Бразил хамгаалагч Thiago Tomais-ийн дамжуулалтаар Узбекистан довтлогч Riza Ayvazov гоол оруулж эхний хагаст 1:0 харьцаатай манай SP Falcons клубийн хожлоор өндөрлөсөн.

Тоглолтын хоёрдугаар хагасын 60 дахь минутад Taichung Futuro клубийн Япон легионер Ryota Saito гоол оруулж 1:1 харьцаатай болгов. Тоглолтын 89 дэх минутад манай SP Falcons клубийн багийн ахлагч Andrei Ferreira-ийн дамжуулалтаар Узбекистан довтлогч Riza Ayvazov гоол оруулж 2:1 болгов. Улмаар тоглолтын эцсийн цэгийг SP Falcons клубийн довтлогч А.Содмөнх гоол оруулж 3:1 харьцаатай ялж чадсанаар AFC Challange league тэмцээний хэсгийн шатанд шалгарч чадлаа. Тэдний хувьд хэсгийн шатанд шалгарч чадсанаар Азийн хөлбөмбөгийн холбооноос 100'000$-ийн шагнал хүртэхээр боллоо.